2015:03:11
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 тоот
тушаалыг сурталчлах, хэрэгжүүлэх
зорилгоор Нэгдсэн Эмнэлгийн нийт тасаг, хамт олны дунд “Эрүүл мэндийн
довтолгоо-21” Дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
Энэхүү тэмцээнийг Хүмүүн цогцолбор дунд сургуулийн урлагийн
зааланд зохион байгууллаа.
Удирдамжийн дагуу уг тэмцээнд 12 тасгийн 60 гишүүн
авхаалж самбаа, мэдлэг чадвар, оюун ухаанаараа өрсөлдснөөс багийн нийт
дүнгээрээ :
Нэгдүгээр байр- Б.Батхуяг ахлагчтай “Пирамид” баг,
Хоёрудгаар байрыг Б.Буджаргал ахлагчтай “Арга билиг” баг,
Гуравдугаар байрыг Ч.Энхчимэг ахлагчтай “Алтансүлд”
багийн хамт олон тэргүүлэв.
Уг тэмцээнийг хөгжөөн дэмжих, үзэх зорилгоор НЭ-н 100 гаруй ажилтан, Хүмүүн
цогцолбор дунд сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчид, 10 гаруй иргэд,
үйлчлүүлэгчид үзэж сонирхлоо.
Тэмцээнд оролцсон
баг хамт олон:
1.Хангамж үйлчилгээний тасгийн –“Пирамид” баг,
2.Удирдлага санхүү, мэдээллийн тасгийн –“Эрчүүдээ хайрлья
“баг,
3.УСЗЭ-ний тасгийн “Арга билиг” баг,
4.Дотрын тасгийн “Алтан сүлд” баг,
5.Мэс заслын тасгийн “Монгол ходоод” баг,
6.Төрөх тасгийн “Smile” баг,
7.Хүүхдийн тасгийн “Энхрий үрс” баг,
8.Лаборатори тасгийн “Олимпус” баг,
9.Халдвартын тасгийн “Зөв” баг,
10.Амбулатори тасгийн “Инээд” баг,
11.Мэдрэлийн тасгийн “Довтлогч” баг,
12.СЭЭ-ХАЯТ тасгийн “Итгэл, сэтгэл” багийн 60 оролцогч
идэвхи санаачлагатай орооцлоо,
Дэвжээ тэмцээний
үр дүн:
1.
НЭ-н нийт ажиллагсад заавал хэвшүүлэх 21 дадлыг судлан,
ажил амьдралдаа мөрдлөг болгон хэвшүүлж
эхэлсэн.
2.
Сургалт сурталчилгааны:
·
Видео сурталчилгаа-5,
·
Самбар, үзүүлэн-20,
·
Тараах материал-200 гаруйг өөрсдийн хүчээр бүтээж,
иргэдэд сургалт, сурталчилгаа хийх боломжтой болсон.
3.
Амьдралын заавал хэвшүүлэх 21 дадлыг хэрэгжүүлэхэд
тулгамдаж буй асуудлаар Мэс засал, Дотор, УСЗЭ-ний хамт олон судалгаа хийж,
илтгэл , мэдээлэл боловсруулсан.
4.
Нийт 350 гаруй НЭ-н болон үйлчлүүлэгчдийн гарын үсэг бүхий уриалгыг хэвлүүлж, ирэгдэд
сурталчилсан.
5.
Сургуулийн сурагчид болон үйлчлүүлэгчид 50 гаруй үзэгч
сурталчилгаа, мэдээллээр хангагдсан.
Тэмцээний
давуу тал:
1.Сурталчилгааг хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдэд
хүргэх аргыг Амбулатори тасгийн “Инээд баг” гаргаж үзүүлсэн.
2.УСЗЭ-ний “Арга билиг” баг” орчин үеийн мэдээллийн
хэрэгслэл Фэйсбүүк ашиглан олон иргэдэд хүргэсэн.
3.Хангамж үйлчилгээний тасгийн “Пирамид” баг идэвхитэй
хөдөлгөөнийг тасаг бүрт хүрч, ажлын байрны дасгалыг хийлгэж эхэлсэн.Багийн
ажлаа сурталчилж кино хийсэн.
4.Лаборатори тасгийн “Олимпус” баг сурталчилгааны кино
бүтээсэн.
5.Нийт хамт олон идэвхи, санаачлагатай оролцсон.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.