2015/05/18

Ажил мэргэжлийн уралдаан


Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд суурилсан тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан, сувилагч тусгай мэргэжилтнүүдийн гардан үйдлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Ажил мэргэжлийн уралдаан” амжилттай боллоо.

Сувилагч мэргэжилтнүүд нь: Тарилгын стандарт,  Арга засал, Эрэмбэлэн ангилалт, сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал, эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх чиглэлээр 3 өртөө болон оролцлоо.
Ажил мэргэжлийн уралдааны давуу тал нь:  Өгөгдсөн кесийн дагуу тухайн үйлчлүүлэгчдийг эрэмбэлэн ангилж, зөвлөгөө өгсөнөөр онцлог байлаа.
Ø  СЭЭ, ХАЯТ, 103-ын  тасгийн баг:   1-р байр
Ø  Мэдрэлийн  тасгаас оролцсон баг:   2-р байр
Ø  Мэс заслын тасгаас оролцсон баг:   3-р байр
Тарилгыг стандартын үйлдлийн технологийн дагуу амжилттай гүйцэтгэсэн дотрын тасгийн сувилагч Ш.Оюунчимэг
Шээлгүүр тавих арга заслыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн Амбулатори тасгийн сувилагч Да. Наранцэцэг, Халдвартын тасгийн сувилагч Г.Мөнхамьдрал
 Өгөгдсөн кесийн дагуу эрэмбэлэн ангилалт  хийж  яаралтай арга хэмжээ авсан Сүрьеэ тасгийн сувилагч П.Урангаяа нарт ажлын амжилт хүсье !


Сувилахуйн алба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.