2017/01/20

Дотоод хяналт үнэлгээ хийсэн тухай мэдээлэл

2017 оны 1 дүгээр сард сувилагч тусгай мэргэжилтнүүдээс Түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийг гардан үйлдлийн технологиор  шалгаж  үнэлэхэд:
Ø  Сүрьеэ-82%
Ø  Халдварт -92%
Ø  Мэдрэл-81%

Ø  Лаборатори-93%
Ø  Амбулатори-90%
Ø  Хүүхэд- 94%
Ø  УСЗЭ -84%
Ø  Дотор-92% 
Ø  Төрөх- 87%
Ø  Мэс засал-87%
Ø  СЭЭ, ХАЯТ-85%
Тасгуудад дотоод хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналтын явцад тасгуудын сувилагч нарын  захын судсанд уян зүү тавих, Хуруугуур судас хатгаж шинжилгээнд цус авах, Судас тариа хийх, Дусал тарилга хийх  түгээмэл үйлдлүүдээр гардан үйлдлийн шалгалт авахад  стандартын хэрэгжилт  88-% -тай байна.
Цаашид:
Ø  Сувилагч тусгай мэргэжилтэн нь мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарлан үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ хандан угтан авч, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэн,  үдэж өгч хэвших
Ø  Сувилагч нар нь сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчид өөрийгөө танилцуулан, тусламж үйлчилгээ хийлгэхэд бэлэн эсэхийг асууж, хийх гэж буй үйлдлээ тайлбарлан ойлгуулах ажлыг тогтмолжуулах
Ø  Тарилга хийх зорилго, заалт, эсрэг заалт, анхаарах зүйлсээ уншиж судлан мэдлэгээ сэргээх
Ø  Үйлдлийн технологийн  өмнө сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бүрэн бэлтгэн дахин хянаж хэвших
Ø  Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоож хэвших
Ø  Туншилтай эмийн бодисыг  ариутгах ампулыг хагалах явцад  өөрийгөө эрсдэлээс  хамгаалж хэвшүүлэхийг зөвлөж байна.
                                                            

                                                        Сувилахуйн алба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.