2017/03/20

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дурангийн оношлогооны шинэ кабинеттай боллоо

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт уян дурангийн оношлогооны кабинет нээгдлээ.
Эрүүл мэндийн яам болон орон нутгийн санхүүжилтээр 249 сая төгрөгийн уян дурангийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Жилд дунджаар 1500 орчим иргэд, үйлчлүүлэгчид Улаанбаатар хотруу дурангийн оношлогоо хийлгэдэг байсан зардал, чирэгдэл, хүндрэл багасч орон нутагтаа бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.