2018/02/08

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН “ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ КАБИНЕТ” НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЛЭЭ

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Амбулатори тасгийн “Өдрийн эмчилгээний кабинет” нь өдөрт 12 үйлчлүүлэгчид үйлчлэхээр батлагдсан төсөвтэй ажилладаг.

Үйлчлүүлэгчдэд ая тухтай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өрөөг томсгон, засварын ажлыг хийж дуусгалаа.
Өдрийн эмчилгээний кабинет нь ЭМСайдын 2015 оны 483 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу эмчийн заалтаар эмнэлгийн нөхцөлд хийх дусал, судас, булчин тариа, мөн өвдөлт намдаах, хөнгөвчлөх зорилгоор тариа хийх, эмнэлгийн мэргэжилтний шууд хяналтанд курсээр эсвэл схемээр ууж хэрэглэх эмэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2017 онд тус кабинетаар 380 хүн үйлчлүүлсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.