Сувилагч зөвлөж байна.
Хүйтний эрч чангарч байгаа одоо цагт гудамж талбайд осгох, хөлдөж амь нас нь эндэх, гар хөлөө хөлдөөх явдал ихэсдэг билээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс ихэвчлэн ийм эрсдэлд орох нь элбэг тохиолддог. Иймээс та бүхэнд бяцхан зөвлөмж хүргэж байна.

ХӨЛДӨЛТ ОСГОЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ
АНХНЫ ТУСЛАМЖ
Хөлдөлт осголт нь бие сулрах, хөшилтийн, таталтын гэсэн 3 үе шаттай байдаг бөгөөд тухай бүрд нь анхан шатны тусламж цаг алдалгүй үзүүлэх нь чухал юм.Хөлдөлт гэдэг ннь нам даралтын темпаратурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдаснаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын эхсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.
ЕРӨНХИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
Даарч чичрэх
Бүх биеийн болон мөчдийн арьс биржиисэн /галууны арьс мэт /
Судасны цохилт олширсон /1минутанд 80-аас дээш /
Хөлдсөн эхсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.
Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.
АНГИЛАЛ:
Хөлдөлтийн зэрэг Арьсыг гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг
1-р зэрэг Арьсны өнгөц давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно.
Тэр хэсэг бадайрч лугшина.
2-р зэрэг Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно.
Цэврүү үүснэ
Хавдана.
3-р зэрэг Арьсны бүх давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно.
Цэврүү үүснэ.
Чинэрч мэдээгүй болно.

ОСГОЛТ:
ОСГОЛТ гэдэг нь хүйтэн, нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай .
ОСГОЛТЫГ ТАНИХАД:
Биеийн темпаратур 33 градус хүртэл буурах
Маш их даарч, чичирсэн
Арьсны өнгө нэлэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай
болно.
Барихад маш хүйтэн
Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах, хөдлөхөд бэрхшээлтэй болсон
Нүд нь гөлөрсөн
Судасны цохилт цөөрсөн / 1мин-д 60-аас доош /
Нойр их хүрч нойрмоглоно
Ухаан санаа өөрчлөгдөнө
Биеийн темпаратур 30 хэм хүрч буурахад ухаан алдаж, үхэлд хүргэдэг

АНХНЫ ТУСЛАМЖ:
1. Амьсгал судасны цохилтыг шалгана.
2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамрага,чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна.
3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр ядуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.
4. Хөлдөж осгосон хүонийг босоо байрлалд байлгана.
5. Хүйтэн нойтон хувцсыг тайлна.
6. Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ.
7. Дулааныг барихын тулд толгойг хучна.
8. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана.
9. Дулаацуулна. 2 янзаар дулаацуулж болно.
ШУУД БИЕИЙН ДУЛААН ХЭСГЭЭР ХҮРЭЛЦҮҮЛЭХ: Ж-НЬ: хөлдсөн гар хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах / суга, хэвлий г,м/, хамарг, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах
ГАДНЫ ЗҮЙЛЭЭРБУЮУ БҮЛЭЭН ЖИН, ШИЛТЭЙ УС ЗЭРГИЙГ ТОМ СУДАСНЫ ЦЭГҮҮД ДЭЭР ТАВИХ: хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37 хэмтэй булээн усанд дүрнэ. Хөлдсөн нэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.
10. Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.
11. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.

0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.