2011/02/25

Эмнэлгийн тусламж үйчилгээний чанар сургалт



Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд 2011 оны 02-сарын 21-нээс 02-р сарын 23-нд АНЭ-ийн сургалтын танхимд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар" сургалт боллоо. Сургалтанд ЭМГ, АНЭ болон өрх, сумын эмнэлгийн удирдах ажилтан 20 хүн хамрагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид хийгдэх ажлын чиглэл, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах арга, хэрэгслүүдийн талаар шинэ мэдээлэл сонслоо. Сургалтын нээлтэнд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Төв аймгийг хариуцсан зохицуулагч Даваадорж, ЭМГ-ийн дарга Л.Алтанцэцэг, ЭМГ-ийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн ЖОюунчимэг нар оролцов. Сургалтыг ЗГХА-ЭМГ-ийн мэргэжилтэн Цэцэгмаа, АНЭ-ийн чанарын албаны дарга Н.Ганцэцэг нар явуулав.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.