Халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
> Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
> Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
> Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхтэй байх
Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд хэрхэх вэ?
> Өвчилсөн хүнийг бусдаас 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
> Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
> Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа дариу гараа савантай бүлээн усаар сайтар угаах
> Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны агаарын солилцоог сайжруулах, хаалга цонхоор цэвэр агаар оруулж байх
> Гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах
Өөрөө өвчилсөн тохиолдолд хэрхэх вэ?
Хэрэв та халуурах болон ханиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
> Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
> Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
> Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
> Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
> Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдөдөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.