2012/04/30

БНСУ-ын "Авралын Арми"-ийн төлөөлөгчид Төв аймагт ажиллав.

2012 оны 04 дүгээр сарын 25-нд БНСУ-ын “Авралын Арми”-ийн төлөөлөгчид Төв аймагт зочилж, аймгийн Засаг даргатай уулзлаа. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зүрхний хүнд хэлбэрийн эмгэг, согогтой хүүхдүүдэд үзлэг хийж, 2012 онд БНСУ-д зүрхний хагалгаа хийлгэх 5 хүүхдийг сонголоо. БНСУ-ын “Авралын Арми”-тай манай эмнэлэг 2008 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байна. Энэ байгууллагаас зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийг үзэж, БНСУ-д хагалгаанд оруулах үйл ажиллагааг явуулж байна. Энэ жил 5 дахь удаагаа энэ арга хэмжээ амжилттай явагдаж байна. 2008-2011 онд 4 жил дараалан нийт 22 хүүхдийг үзэж, БНСУ-руу авч яван, хагалгааг хийн, эмчилгээнд хамруулснаас 19 хүүхэд хагалгаагаа амжилттай хийлгэж бүгд энх тунх өсөж торниж байна. 2 хүүхэд хагалгаа хийлгэх хугацаа нь арай болоогүй учир хугацаагаа хүлээж байна.
Гэхдээ БНСУ-д очоод нарийн шинжилгээгээ хийлгэсэн байна. 1 хүүхэд аппаратаа солиулна. Энэ жил 5 хүүхэд сонгон авч зүрхний хагалгаа хийхээр боллоо. Энэхүү хагалгааг “Авралын арми”-ийн зардлаар хийлгэхэд 1 хүүхдэд замын зардлыг оруулалгүйгээр зөвхөн эмчилгээний зардалд 25.000.000 төгрөг /20.000.000 вонн/ зарцуулагдах юм. Хэрэв хувиараа хөөцөлдөж БНСУ-д зүрхний хагалгаа хийлгэх тохиолдолд 100.000.000 хүртэл төгрөгийн өртөгтэй юм. Энэхүү буянтай үйлс нь манай олон хүүхэд багачуудыг эмчлэн эдгэрүүлсэн сайхан арга хэмжээ болсоор байна. Мөн БНСУ-ын “Авралын арми”-ийн хөрөнгөөр аймгийн төвд ахмад, өндөр настнуудад зориулсан сувилалын газар байгуулахаар өнөөдөр шаваа тавилаа. Уг сувилалын газрын барилгын ажил энэ 5 сараас эхлэх юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.