2012/04/04

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн эмч нарын дунд “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал” зохион байгуулагдлаа


Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн эмч нарын дунд жил бүр “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал”-д АНЭ болон хөдөө орон нутгийн залуу эмч нар оролцож, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгааны ажлаа танилцуулж, илтгэл тавилаа.

1-р байранд: АНЭ-ийн гэмтэл, согог заслын их эмч Г.Гантулга “Гэмтлийн өвчлөлийн өнөөгийн байдалд мэс засал эмчилгээний үр дүнг харьцуулсан судалгаа”

2-р байранд: АНЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л.Цэрэндолгор “Төв аймагт үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”

3-р байранд: Аргалант сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан С.Бямбаа “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”

Уран илтгэгчээр: АНЭ-ийн мэдрэлийн их эмч Ц.Мөнхзул “Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2009-2011 онд мэдрэлийн өвчний учир ирсэн алсын дуудлаганд хийсэн судалгаа”-аар тус тус шагналт байруудад орлоо.Анагаах ухааны хүрээлэнтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд Анагаах ухааны хүрээлэнгээс уригдан ирж шүүгчээр ажилласан эрдэмтэн профессорууд онол практикийн бага хуралд оролцсон нийт эмч мэргэжилтнүүдэд цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэж, судалгааны арга аргачлал, ач холбогдлын талаар үнэтэй зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.