2012/11/06

Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө.

Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө. Онцгой байдлын газраас зохион байгуулсан даллага сургалтанд ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн багууд хийгдэхээр удирдамж ирүүлсний дагуу 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 11 минутанд дохио дугарсаны дараа Нэгдсэн эмнэлгийн Б байрны урд зогсоолоос үйл ажиллагаа эхэлсэн. Эрүүл мэндийн газраас удирдлагын штабын 20, Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн ангийн 46 бие бүрэлдэхүүн оролцлоо. Үүний дараа дадлага сургалт Халдвартын тасагт гал гарч угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа боллоо. 101 103 дуудлага өгч ОБГ-ын аврах анги ирж угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа явагдаж түүнд анхны тусламжийг Нэгдсэн эмнэлгийн бие бүрэлдэхүүн амжилттай үзүүлсэн юм. Мөн ОБГ-аас тодорхой цэгт ил гал тавьж түүнийг Нэгдсэн эмнэлгийн аврах бүлгийн 2 гишүүн унтраах үйл ажиллагаа явууллаа.Эцэст нь ЭМГ-ын сургалтын танхимд багийн ахлагч нар сургалтанд хамрагдсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.