2013/05/01

БНСУ-ын "Авралын Арми"-ийн төлөөлөгчид Төв аймагт ажиллав.

2013 оны 04 дүгээр сарын 30-нд БНСУ-ын “Авралын Арми”-ийн төлөөлөгчид Төв аймагт зочиллоо. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зүрхний хүнд хэлбэрийн эмгэг, согогтой 30 орчим хүүхдүүдэд үзлэг хийж, ЭХО-д харсан юм. Эдгээр хүүхдүүдээс сонгож БНСУ-д хагалгаанд оруулах билээ. БНСУ-ын “Авралын Арми”-тай манай эмнэлэг 2008 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байна. Энэ байгууллагаас зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийг үзэж, БНСУ-д хагалгаанд оруулах үйл ажиллагааг явуулж байна. Энэ жил 6 дахь удаагаа энэ арга хэмжээ амжилттай явагдаж байна. 2008-2012 онд 5 жил дараалан нийт 30 гаруй хүүхдийг үзэж, БНСУ-руу авч яван, хагалгааг хийн, эмчилгээнд хамруулснаас бүгд хагалгаагаа амжилттай хийлгэж бүгд энх тунх өсөж торниж байна. 





0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.