Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбанаас зохион байгуулсан ажил үйлчилгээ
/2013 оны 1-р улирал/
Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг НЭ-н
даргын 2013 оны 01-р сарын 22-ны 06 тоот
тушаалаар томилон ажиллаж эрүүл мэндийн
салбарт хэрэгжиж буй хөтөлбөр төслийг
хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. МУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр 9, стратеги 12, бодлого 6, хяналтанд авч, биелэлтийг тооцон ажиллаж хэрэгжилт 84%
тай байна. Сургагч багш бэлтгэх
сургалтыг 1-р сард зохион байгуулан НЭ-н
10 тасаг, Бүжинхэн цэцэрлэг, Хүмүүн цогцолбор сургууль , Биндэрьяа ӨЭМТ,
цагдаагийн газар , ОБГ, Баруун зуун мод ӨЭМТ зэрэг 6 байгууллагын 19 хүн оролцож сургалтын дагуу үйл ажиллагаа явуулан эхний 3 сарын байдлаар 460 гаруй иргэдэд сургалт, сурталчилгаа
хийгээд байна. Нийгмийн эрүүл мэнд , Сувилгаа үйлчилгээний албанаас
ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар эмч нарын хичээлд 85, сувилагч тусгай
мэргэжилтний хичээлд давхардсан тоогоор
170 гаруй ажиллагсад, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтанд 3538 сурталчилгаанд 2858 иргэд үйлчлүүлэгчид
хамрагдаад байна.
Тамхины
хуулийг сурталчилах иргэдэд мэдээлэх ажлын хэсгийг НЭ-н даргын 2013 оны 03.04
ны өдрийн а/13 тоот тушаалаар томилж 7 зүйл бүхий төлөвлөгөө гарган ажиллаа.
Энэ ажлын хүрээнд “Архи тамхигүй ажлын
байр болгох 3 сарын аяныг зарлан
ажиллаж “Тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгаар 2 самбар хийж
байрлуулан эхний улиралын байдлаар 430 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж , мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор 80 гаруй
иргэдэд АХА тэмцээн зохион байгууллаа. Үйлчлүүлэгчидийн
дунд “Тамхины хор холбогдлын “талаар гар
зургийн уралдаан зарлаж 10 тасгийн 20
гаруй иргэдийн бүтээл ирснээс Ланс багийн иргэний бүтээл тэргүүлсэн.
Тамхи “ Тэр хэзээч хүндтэй зочин
байгаагүй” гарын авлагыг боловсруулан 150 гаруй иргэдэд тараалаа.
НЭМ-н өдрийг тасаг нэгжүүдийн дунд зохион
байгуулснаар өөрсдийн санаачилгаар
Жайкагийн байгууллагатай хамтран ажиллаж
дотрын тасагт 2 пульсоксиметрийг авч
иргэдэд үйлчилж байна.
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг угтаж халдвартын тасгаас “ Сүрьеэ эдгэдэг өвчин” 30 минутын хичээлийг
бэлтгэн 200 гаруй иргэдэд хүргэсэн. МСҮТ-н 190 оюутанд АХА тэмцээн
явуулж сумын хэмжээнд 10 гаруй албан
байгууллагын 360 гаруй ажилтан албан хаагчидад сургалт хийж 817ш гарын авлага тараасан. Жаргалан сонинд Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх эмчлэх талаархи мэргэжлийн эмчийн зөвлөмжийг тавьж иргэдэд мэдээлэл хүргэсэн.
ЗГ-н 224дүгээр
тогтоолын хүрээнд 1-р сарыг осол
гэмтлээс сэргийлэх сар болгон зарлаж мэс заслын тасаг, НЭМАлба нийт
460 гаруй эмч ажиллагсад, иргэдэд сургалт хийсэн. Сайн дурын ажилтантангууд НЭМАлбатай
хамтран “Шүд цооролтоос хэрхэн
сэргийлэх вэ” сэдвээр бүлгийн сургалт зохион байгуулж 50 гаруй эмнэлгийн ажиллагсад, 90 гаруй цэцэрлэгийн хүүхэд хамрагдсан.
1-р улиралыг “Гараа зөв
угааж хэвших” сар болгон
зарлаж 2 цэцэрлэгийн 220 гаруй хүүхэд, багш , эмнэлгийн ажиллагсад
хамрагдсан.
“ЭМЯ-с
зарласан “Эрүүл мэндийг дэмжих сарын” хүрээнд НЭ-н бүх тасаг нэгж, байгууллага ААН-д
хувиарлагдан эрүүл зан үйл төлөвшүүлэх
чиглэлийн сургалтуудыг хийж эхлээд байна. Мөн энэ ажлын хүрэээнд
байгууллагын ажиллагсадын артерийн
даралтыг хэмжин эрсдэлт бүлгийг илрүүлж хяналтанд авах ,эрүүлжүүлэх ажлыг
зохион байгуулж байна. Алтан эх зах, МСҮТ, ХЦС зэрэг газруудад сургалт , АХА тэмцээнийг зохион байгууллаа. Ажлын
байрны дасгалыг 52 удаа 512 хүн
тогтмол хийж хэвшээд байна.
НЭ-т биеийн тамир эмчилгээний кабинетыг шинээр байгуулж иргэд үйлчлүүлэгчидэд эмчилгээний болон чийрэгжүүлэн эрүүлжүүлэх
дасгал хөдөлгөөнийг зааж ажилласнаар
ХЦС-н 39 бүлгийн 1210 хүүхдэд ,
85 багш, 98 эмч ажиллагсад , 250
гаруй хэвтэн эмчлүүлэгчид хамрагдсан.
Сахарын шижин өвчтэй 177 хүнд сургалт
хийж 145 хүнд үнэгүй эм тараагдсан байна. Эмнэлгийн нийт ажиллагсадыг 100% урьдчилан сэргийлэх үзлэгт
хамруулсан. Нийтийн биеийн тамир
спортын талаар авах арга хэмжээний тухай НЭ-н даргын 2013 оны а/07 тоот
тушаалыг гаргуулж ажлын хэсэг томилон
ажиллаж 5 удаагийн тэмцээн уралдаанд 140 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо. Дэлхийн эмч нарын өдрөөр эмч нарын дунд эрүүл мэндийн салбарт тулгамдаж
буй асуудлаар онол практикийн хурлыг зохион байгуулаж 12
эмчийн бэлтгэсэн 9 илтгэл
хэлэлцэгдэж 3 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулсан.
НЭМАлба
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.