2013/04/18

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбаны 2013 оны 1-р улиралд хийсэн ажлын илтгэх хуудас

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбаны  2013 оны 1-р улиралд хийсэн ажлын илтгэх хуудас
 Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг 13 зүйл, ЗГ-н 224 дүгээр тогтоол, ЭМС-н 274 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус батлуулан ажиллаж байна. 
Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг НЭ-н даргын 2013 оны 01-р сарын 22-ны  06 тоот тушаалаар томилон 14 зүйл бүхий төлөвлөгөөг  гарган батлуулан биелэлтийг тооцон ажиллаж  МУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр 12, стратеги 12, бодлого 6,  аймгийн ИТХурлын тогтоол болон тэмдэглэлээр өгсөн үүрэг 3,  Засаг  даргын захирамж 2–г хяналтанд авч,  хяналтын картаар, эмч ажиллагсдад хариуцуулан,   биелэлтийг тооцон ажиллаж хэрэгжилт 84% тай байна.  Сургагч багш бэлтгэх сургалтыг 1-р сард зохион байгуулан  10 тасаг, 6 байгууллагын 19 хүн оролцож үйл ажиллагаа явуулан эхний 2 сарын байдлаар  460 гаруй иргэдэд сургалт, сурталчилгаа  хийсэн. Ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар  эмч нарын хичээлд 85 , ТДМ хичээлд давхардсан тоогоор 170 гаруй ажиллагсад, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтанд  3538 сурталчилгаанд 2858 иргэд үйлчлүүлэгчид хамрагдсан. 

Тамхины хуулийг сурталчилах иргэдэд мэдээлэх ажлын хэсгийг НЭ-н даргын 2013 оны 03.04 ны өдрийн а/13 тоот тушаалаар томилж 7 зүйл бүхий төлөвлөгөө гарган ажиллаа. Энэ ажлын хүрээнд “Архи тамхигүй ажлын байр болгох   3 сарын аяныг зарлан ажиллаж “Тамхины хяналтын хуулийн шинэчилсэн найруулгаар 2 самбар хийж байрлуулан иргэдэд мэдээлэл хүргэж байна.
Мөн хуулийн талаархи мэдээллээр нийт ажиллагсад болон иргэдэд АХА тэмцээн зохион байгуулсны зэрэгцээ нийт    200 гаруй  иргэдэд  сургалт, сурталчилгаа хийлээ. НЭМ-н өдрийг тасаг нэгжүүдийн дунд зохион байгуулснаар   өөрсдийн санаачилгаар Жайкагийн байгууллагын дэмжлэгэтэйгээр дотрын тасагт 2 пульсоксиметрийг авч  иргэдэд үйлчилж байна.   
 Тамхи “ Тэр хэзээч хүндтэй зочин байгаагүй”  гарын авлагыг   боловсруулан 150 гаруй иргэдэд тараалаа.
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг угтаж ТВSтелевизээр “ Сүрьеэ эдгэдэг өвчин” 30 минутын хичээлийг бэлтгэн иргэдэд хүргэсэн. МСҮТ-н 190 оюутанд АХА тэмцээн явуулж  сумын хэмжээнд 10 гаруй албан байгууллагын 360 гаруй ажилтан албан хаагчидад сургалт хийж 817ш гарын авлага тараасан. Жаргалан сонинд Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх эмчлэх талаархи зөвлөмж тавьсан. ЗГ-н 224дүгээр тогтоолын хүрээнд 1-р сарыг осол гэмтлээс сэргийлэх сар болгон  зарлаж   467 эмч ажиллагсад, иргэдэд  сургалт хийлээ. СДА нартай хамтран “Шүд цооролтоос хэрхэн сэргийлэх вэ” сэдвээр бүлгийн сургалт зохион байгуулж 50 гаруй сувилагч нар хамрагдсан. 1-р улиралыг “Гараа зөв  угааж хэвших”  сар болгон зарлаж 320 гаруй  хүүхэд, багш , эмнэлгийн ажиллагсад хамрагдсан. Алтан эх зах, МСҮТ, ХЦС зэрэг газруудад сургалт , АХА тэмцээнийг зохион байгуулж 260 гаруй хүн хамрагдсан. Ажлын байрны дасгалыг 52 удаа 512 хүн тогтмол хийж хэвшээд байна. 
Биеийн тамир эмчилгээний кабинетыг шинээр  байгуулан үйл ажиллагааг эхлүүлэн орон тооны сувилагчтай ажиллаж эхэлсэн ба ХЦС-н 39 бүлгийн 1210 хүүхдэд , 85 багш ажиллагсадад ажлын байрны дасгалыг зааж сургасны зэрэгцээ 98 эмч ажиллагсад тогтмол хийж хэвшээд байна.
Сахарын шижин өвчтэй 177 хүнд сургалт хийж 145 хүнд үнэгүй эм тараагдсан байна. Эмнэлгийн нийт ажиллагсадыг 100% урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.    Нийтийн биеийн тамир спортын талаар авах арга хэмжээний тухай НЭ-н даргын 2013 оны а/07 тоот тушаалыг гаргуулж  ажлын хэсэг томилон ажиллаж байна.1-р сард цасны байрын арга хэмжээнд НЭ-н 120 гаруй ажилтан албан хаагчид  4 төрлийн тэмцээн уралдаанд оролцсон. Мөн  аймгийн хэмжээний шатар даамны уралдаанд 3 ажилтан хамрагдан дэд байр эзэлсэн. 3-р сард Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулсан 20 гаруй  ажилчид 3 төрлөөр оролцсон.Дэлхийн эмч нарын өдрөөр зохион байгуулагдах 4-5  төрлийн тэмцээнд  8  баг тамирчид оролцсон.  Мөн   ОПБХ-г зохион байгуулж ЭМС-т тулгамдаж буй  сэдвээр 12  эмчийн бэлтгэсэн 9 илтгэл  хэлэлцэгдэж 3 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулсан.

НЭМАлбаны дарга                            Г.Нарангэрэл


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.