2013/08/27

Чанарын албаны мэдээлэл



Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас дараахь ажлуудыг хийв.Үүнд:
1.Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх тухай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй аяны хүрээнд  тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, холбогдох албан тушаалтнууд нийт 33 ажилтанд Бүтээмжийн тухай сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэхүү сургалтыг  Хөдөлмөр сонины эрхлэгч Бүрэнжаргал Японы 5 S, кайзен санал, бүтээмж чанарын дугуйлан ажиллуулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
2.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн А 45 тоот тушаалаар  Бүтээмжийн зөвлөл байгуулж, үүрэгжүүлэв.
3.Амбулаторийн тусламж үйлчилгээнд чанарын хяналт хийж ажилласны мөрөөр  тусламж үйлчилгээг сайжруулах тухай санал, асуудлуудыг боловсруулж, удирдлагад танилцуулав.
4.ЭМХҮТ-н мэргэжилтнүүдтэй хамтран “Чихрийн шижин, артерийн даралт ихсэх, хөх, умайн хүзүүний хавдрын эрт  илрүүлэлтийн явцад хяналт хийж, эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөв.
5.ЭМС-н 2012 оны 375 тоот тушаалааар батлагдсан ХАЯТ-н  хэсгийн ажиллах үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын тайланг ЭМХҮТ-д явуулав.
6.Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд хүндрэл учруулж буй хоёр асуудлын талаар Зуунмод сумын ЗДТГ-т албан тоот явуулав.
7.11-11  төвөөс ирсэн санал, шүүмжлэлд хариу өгөв.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.