2013/08/08

ҮЭХорооны мэдээлэл

Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос ажиллагсдын ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх зорилгоор "Өрсөж ажиллья, өөдлөн дэвжье" болзолт уралдааныг энэ оны 5-р сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулж, болзлыг дүгнэв.
Болзолт уралдааынг ҮЭХ дарга Д.Батнасан, тэргүүлэгч Д.Уранчимэг, Ш.Баярмагнай, эмчилгээ эрхэлсэн орлогч Р.Дулмаа, Хүний нөөцийн менежер М.Анхчимэг нар шалгуурыг үндэслэн дүгнэхэд нийт 175 оноогоор Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон тэргүүн байр эзэлж, 500000 төгрөг, Мэс заслын хамт олон 134,8 оноогоор хоёрдугаар байр эзэлж, 300000 төгрөг, Халдвартын тасгийн хамт олон 130,8 оноогоор гуравдугаар байр эзэлж 150000 төгрөгөөр тус тус шагнуулах эрх авав.Шагналыг эмнэлгийн ажилтны өдрөөр гардуулахаар шийдвэрлэв.
Болзолт уралдааны үр дүнд шинээр 36 ажилтан батлах захиалж, Хөдөлмөр сонин 7 ширхэгийг нэмж захиалж, хууль эрх зүйн сургалтыг 5 удаа 150 гаруй ажилтанд зохион байгуулж, ХАБЭА заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулан, нийт 13 сая орчим төгрөгийн бүтээлч ажлыг гүйцэтгэсэн байна.Мөн хамт олны алжаал тайлах өрөөг тохижуулан үдийн цай уух боломжийг сайжруулсан  байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.