2014/01/15

Чанарын албаны мэдээлэл 2014-01-13

Чанарын албанаас  нэгдүгээр сарын эхээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв.Үүнд:
1.Арьсны  өвчин судлалын төвийн тусламж үйлчилгээний чанар болон сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг хэрэгжүүлж буй туршлагыг 12 хүний бүрэлдхүүнтэй явж, судлав.

2.Төрөх тасагт хяналтын хуудсаар 2 удаа, амбулаторийн ажиллагсдын цаг ашиглалтанд тус тус  хяналт хийсэн.
3.Үйлчлүүлэгчдийн 2 гомдол , 11-11 төвийн нэг саналын хариуг өгөв.
4.Эх хүүхдийн эрүүл мэндийн жил зарласантай холбоотой ЭМС-тай теле уулзалтанд оролцсон.
5.Хүүхдийн эрчимт эмчилгээний өрөө байгуулах хандив өгсөн улсын манлай уяач Д.Даваахүүтэй уулзалт хийв.
6.Үйлчлүүлэгчдийн 12 сарын сэтгэл ханамжийн  судалгааны дүнг нэгтгэж, мэдээлэл хийв.
7.Аймгийн иргэний танхимтай хамтарч ажиллах саналыг холбогдох албан тушаалтнуудаас авч, нэгтгэн хүргүүлэв.
8.ҮЭХороо, удирдах зөвлөлийн хурал хийж, ажиллагсдын цайны газар ажиллуулах, спорт заалыг үр дүнтэй ашиглах, тасгуудын гэрэлтүүлэгийг сайжруулах тухай асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргав.

 Чанарын алба. 

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.