2014/01/30

Сар шинийн уриалга


Эрхэм хүндэт Үйлчлүүлэгчиддээ, хамт олондоо айлчлан ирж буй модон морь жилийн сар шинийн мэнд хүргэж, азтай хийморьтой, амжилт бүтээл арвинтай, энх тунх амьдрахын ерөөл өргөн мэндчилье!
  Эрт дээр үеэс Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэн, үр шимийг нь хүртэн, уламжлалт сар шинийн баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөгөөр сайн, сайхан бүхнийг билэгшээн тэмдэглэж ирсэн уламжлалтай.





“Цагаан сар”-ын шинийн нэгний баяраар сайн, сайхныг хэлэлцэн, муу бүхнийг цээрлэдэг уламжлалт зан заншлын утга учрыг гуйвуулан, архи, согтууруулах ундаа бэлгэнд өгөх, бусдыг дайлах, улмаар хэтрүүлэн хэрэглэх, эрүүл мэнд, амь насаараа хохирох нь нэмэгдэж байна. Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад зөвхөн архи, спиртийн хордлогоор жилд дунджаар 520 хүн нас баржээ.
“Амны билгээс ашдын билэг” гэж бид хэлэлцдэг ч хайртай, эрхэм, дотны хүмүүсээ архины хор хөнөөл, түүнээс үүдэн гарах болзошгүй эрсдлээс хамгаалъя! Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Аливаа баяр, ёслолыг архигүй тэмдэглэх санаачлага”-ыг үргэлжлүүлэн, элэг нэгт Монголчууддаа уламжлалт сар шинийн баяраа сүүн цацалтай тэмдэглэхийг уриалж байна.
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан

                                                    Сар шинэдээ сайхан шинэлээрэй!


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.