2016/12/09

Дотоод хяналт үнэлгээ хийсэн тухай мэдээлэл


Захын судсанд уян зүү тавих стандартаар гардан үйлдлийг шалгаж  үнэлэхэд:
Ø  СЭЭ,ХАЯТ -90,5%
Ø  Сүрьеэ-87,2%
Ø  Халдварт -96.5%
Ø  Хүүхэд- 95%
Ø  Төрөх-90,5 %
Ø  УСЗЭ -85%
Ø  Мэс засал-94%
Ø  Мэдрэл- 82%
Ø  Дотор-  91%  -тай тус тус шалгагдлаа

·         Тасгуудад дотоод хяналт үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналтын явцад тасгуудын сувилагч нарын  захын судсанд уян зүү тавих түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилт 90% -тай байна.
·         Тасгуудын сувилагч нараас мэргэжлийн онол ба сувилахуйтай  холбоотой хууль дүрэм ,стратегиэр сар бүр шалгалт авдаг ба 11-12 дугаар сарын үнэлгээгээр онолын мэдлэг 85,5 % - тай үнэлэгдлээ.
Цаашид:
1.      Сувилагч тусгай мэргэжилтэн нь мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарлан үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ хандан угтан авч, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэн,  үдэж өгч хэвших
2.      Сувилагч нар  захын судсанд уян зүү тавих ерөнхий зарчмыг чанд  баримтлан ажиллах
Ø  Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчид өөрийгөө танилцуулан, тусламж үйлчилгээ хийлгэхэд бэлэн эсэхийг асууж, хийх гэж буй үйлдлээ тайлбарлан ойлгуулах ажлыг тогтмолжуулах
Ø  Үйлдлийн технологийн  өмнө сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бүрэн бэлтгэн дахин хянаж хэвших
Ø  Үйлдлийн явцад болон төгсгөлд  үйлчлүүлэгчтэйгээ харилцан эргэх холбоо тогтоож хэвших
Ø  Үйлдлийн технологийн дараа хэрэглэгдсэн зүйлсээ хураан хог хаягдлаа бүрэн устгаж  гараа угааж хэвших
Ø  Хийсэн ажилбараа бичиж тэмдэглэж хэвших
3.      Сувилагч тусгай мэргэжилтэн бүр мэргэжлийн  болон хуулийн  мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, уншиж судлан, идэвхи санаачлагатай ажиллахыг зөвлөж байна.
                         




  Хяналт үнэлгээний баг 

                                                                                                                                       2016.12.07

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.