2016/12/27

ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ! АРД, ИРГЭДЭД ӨГӨХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗӨВЛӨМЖ

Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх; 
  • Амны хаалт хэрэглэх; 
  • Гарын ариун цэврийг сайтар сахих;
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх; 
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах; 
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах; 
  • Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх; 
  • Хэрвээ Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл Сум, Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. 
  • Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.






  • Эрүүл саруул төрүүлсэн үр хүүхдүүдийн чин гэрэлт ирээдүй эцэг, эхчүүд та бүхний гарт байгаа шүү гэдгийг битгий мартаарай.
  • ------------------------------------------------------------------------------
  •  Хүүхдийг өвдсөн үед заавал эмнэлэгт хандах, дур мэдэн эмчлэхгүй байх.
  • Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх.
  • Аюултай эд (шүдэнз, эм,тариа,ус буцалгагч, халуун тогоо) зүйлсийг хүүхдийн гараас хол тавихыг анхааруулж байна.
  • Бага насны хүүхдийг дагуулж гадуур гарахдаа хувцасыг тохируулах, шаардлагагүй бол олон нийтийн газраар  авч явахгүй байх.
  • Машинд суулгахдаа зориулалтын суудалд суулгаж байх.
  • Тэжээллэг насанд нь тохирсон шинэ хоол хүнс бэлтгэж өгөх
  • Удаан хугацаагаар хадгалсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх










0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.