2018/12/12


Нэгдсэн эмнэлгийн 7 хоногийн мэдээ
                                                                                                        

Эрүүл мэндийн яамнаас 180.0 сая төгрөгийг шийдвэрлэж  Нэгдсэн эмнэлгийн амбулатори хэсгийн засварын ажлыг тендер зарлан, 2018 оны 09 дүгээр сараас эхлэн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018.12.07-ны байдлаар хүлээн
авахад бэлэн болоод байна.
 
               
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын мэдлэг, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор АЗДТГазрын архивын тасгаас 27 сум, 28 төсөвт байгууллагын дунд зохион байгуулсан ажил, мэргэжлийн уралдаанд Нэгдсэн эмнэлгийн архивын ажилтан Ц.Оюунчимэг дэд байр эзэллээ.
 
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эхийн эндэгдэл"  сэдэвт цахим хурлыг зохион байгуулж Эрүүл мэндийн газрын болон Нэгдсэн эмнэлгийн холбогдох 10 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд оролцлоо.
 
Аймгийн Засаг даргын нэрэмжит V дахь удаагийн үзлэгээр 2018 оны 12 сарын 06-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй ба ажиллаж Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг 92%-тай дүгнэсэн.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.