2018/09/30

Эмнэлгийн мэрэгжилтний ёс зүй, харилцааны соёлын өнөөгийн түвшин

Судалгааны ажлын үндэслэл. Монгол Улсын нийгмийн амьдралын суурь харилцаа, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны гольдрилд баттай орж буй өнөө үед нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байна.

Энэ өөрчлөлт, шинэчлэлт, эрүүл мэндийн с
албарыг мөн хамаарч байгаа бөгөөд тус салбарын өөрчлөлт, шинэчлэлийн нэг хэсэг нь эмнэлгийн мэргэжилтний сэтгэлгээ, ёс зүй, харилцаа, хандлагын асуудал юм.

Нийгмийн шинэхарилцааны нөхцөлд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа, хандлагын асуудлыг шинэ үзэл баримтлалын үүднээс авч үзэх шаардпага тавигдаж байна.
Зах зээлийн харилцааны нөхцөлд аль ч салбарын ажил үйлийг урагшлуулах үндсэн хөшүүрэг болох чөлөөт шударга өрсөлдөөнд эмнэлгийн мэргэжилтний хувь хүн ялах, амжилт олох эсэх нь чухамдаа ёс зүй, харилцаа, хандлагаас шууд хамааралтай (8).

Судалгааны зорилго. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцааны соёлын өнөөгийн төлөв байдал, түвшинг тогтоох, тэдний харилцааны доголдол шалтгааныг илрүүлэн үр дүнг эрүүл мэндийн үйлчилгээний түвшинг сайжруулахад ашиглах зорилго тавьж байна.
Судалгааны ажлын зорилт.
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, зан үйл, харилцааны соёлын түвшин, өнөөгийн төлөв байдлыг судлах
- Харилцааны соёлыг сайжруулах, доголдол дутагдлыг засах арга замын талаар эмчлүүлэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг тодорхойлох.

Эмнэлгийн мэргэжилтний харилцааны соёлын эерэг, сөрөг хандлага, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлэх

Судалгааны аргачлал

Судалгааны түшиц газар: Дархан уул аймаг, Багануур, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Кпиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг, хавдар судлалын үндэсний төвд судалгааг явуулсан.

Судалгааны нэгж тоо: Судалгааны нэгж эмнэлгийн мэргэжилтэн, эмчлүүлэгчдийн тоо байна. Дурьдсан түшиц газруудаас эмнэлгийн мэргэжилтэн 170, эмчлүүлэгч 160 хүнийг тус тус хамруулсан болно.

- Судалгааг социологийн судалгааны асуулт-анкетийн аргаар, Улаанбаатар, Дархан, Багануурын 170 нэмнэлгийн мэргэжилтний, мөн Клиникийн хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлал, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчлүүлж буй 160 эмчлүүлэгчдийг хамарч явуулав.

- Эмнэлгийн мэргэжилтний 2 бүлэг бүхий 28 багц асуудлаар, эмчлүүлэгчдээс 2 бүлэг бүхий 24    багц асуудлаар анкет (бичгийн) судалгаа авсан болно.

- Судалгааны материалыг гар тооллын аргаар эмхэтгэж, баримтуудыг статистикийн судалгааны харьцангуй тоон үзүүлэлтээр нэгтгэн, компьютерийн Епи-Инфо программаар боловсруулав.

Судалгааны үр дүн, хэлцэмж.

Судалгааны картын асуултын дагуу зарим үр дүнг танилцуулж байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний 97,6 хувь нь төрийн өмчийн эмнэлгийн байгууллагад, 2,3 хувь нь олон улсын эмнэлгийн байгууллагад ажиллагсад байв. Хамрагсдын 47,0 хувь нь их эмч, 42,3 хувь нь сувилагч, 10% нь бага эмч нар байв.

Судалгаанд оролцогчдын 1,1 хувь нь 1 жил хүртэл, 16,4 хувь нь 4-5 жил, 20,0 хувь нь 6-10 жил, 21,1 хувь нь 11-15 жил, 18,2 хувь нь 16-20 жи/, 15,2 хувь нь 21-25 жил, 4,7 хувь нь 26-30 жил эмнэлгийн байгууллагад ажилласан байна.

Та харилцааны соёлын талаар өөрийнхөө мэдлэгийг хангалттай гэж үздэг үү? гэсэн асуултад:

Мэргэжилтний 52,8 хувь нь хангалттай, 17,7 хувь ньтааруу, 29,5% нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Эдүгээ эмнэлгийн мэргэжилтнүүд харилцааны соёл яагаад урьд үеэс илүү тавигдаж байна вэ?
гэсэн асуултанд 10,5 хувь нь зах зээлийн эдийн засгийн харилцаанаас, хамааралтай, 44,1 хувь нь цаг үеийнхээ нийгмийн байдлаас хамааралтай хэмээн хариулжээ.

Судалгаанд оролцогсдын 95,8 хувь хүнтэй хүнийх нь хувьд хүндэлж, эелдэг зөв боловсон харилцах явдал хамгийн чухал болохыг тэмдэглэсэн.

Танд хүмүүнлэг чанар дутагддаг уу? гэсэн асуултанд: 49,4 хувь нь надад хүмүүнлэг чанар дутагддаггүй, 30,5% нь мэдэхгүй гэж саналаа илэрхийлсэн.

Хүмүүнлэг харилцааны утга учир юунд орших вэ? гэсэн асуултанд 65,9% нь хүнийг дээдлэн хүндлэх, 30,5% нь хүнтэй эелдэг харилцахад оршино гэж үзсэн байна.

Мөн албан тушаал, зэрэг зиндаа, гадаад төрх байдалд тохируулан хүнийг хүндлэхгүй байх тохиолдол гаргадаг гэж үзжээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдээс эмчлүүлэгчийн сэтгэл санаанд ойртож дотносож, харилцан ямар арга байгааг асуухад тэдний 49,5 хувь нь эмчлүүлэгчийн өөрийнх нь эрх ашиг сонирхлыг урьдал болгон элгэмсэг дотно хандаж харилцах, 30,6 хувь нь ухуулан зөвлөн ойлгуулах хандлагаар харилцах, 16,4 хувь нь учирлан хүсэх, 3,5    хувь нь шууд захирч харилцах зэрэг асуудлыг чухалчлах шаардлагатай гэжээ.

Эмчлүүлэгчтэй үл ойлголцох харилцаа доорхи ойлголтуудын алинаас болох вэ? гэсэн асуултад: эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмчлүүлэгчид тавих анхаарал халамж, харилцааны хөндий байдал, үл тоомсорлох хандлага зэргээс шалтгаалдаг байхад эмчлүүлэгчийн зүгээс тэдний бүрэг ичимтгий, өөрийн бие эрхтэнд гарсан өөрчлөлтийг эмнэлгийн мэргэжилтэнд дэлгэрэнгүй хэлж, нээлттэй илэн далангүй ярилцаж чадаагүй зэрэг шалтгаанаар эмнэлгийн мэргэжилтэн, эмчлүүлэгчийй хооронд үл ойлголцох явдал гардаг байна.

Өвчтэй хүний шаналгааг эмнэлгийн мэргэжилтэн хүн дотоод сэтгэхүйгээр хэрхэн мэдрэх вэ? гэсэн асуултанд хариулсан байдлыг үзвэл:

Тухайн хүний оронд өөрийгөө тавих сэтгэлээр хандах 38.9%, өрөвдөн хөөрхийлөн харьцах 1.2%, ухуулж зөвлөж харилцах 9,4%,итгэл урам хайрлах 50,6% гэж үзжээ.

Хүснэгг 1. Эмчлүүлэгчид өвчин зовлонгоосоо болж бусдын хайр энэрлийг илүү хүсдэг үү? гэсэн асуултанд хариулсан байдал


Та хүмүүсийн дутагдлыг хэрхэн яаж ойлгуулдаг вэ? гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийнхээ харилцааны буруу үйл ажиллагааг 54,1 хувь нь тойруу замаар ойлгуулахыг хичээдэг. 32,9 хувь нь шууд хэлдэг гэсэн байхад 12,9 хувь нь бусдын хэрэгт оролцдоггүй гэж хариулжээ.

Харилцагчийнхаа бурууг шууд хэлж болохгүйн учир юунд байна вэ? гэсэн асуултанд тэд харилцагчийнхаа бурууг шууд хэлэхгүй байх учир шалтгаанаа хүн бүр өөрийнхөө “Би”-г эрхэмлэн харилцддаг 36,4%, хүмүүс өөрийн гаргасан алдаагаа мэддэггүй 31,7%, өрөөс хүний дутагдлыг шууд хэлэх нь соёлгүй бөгеөд уг хүнийг ихэвчлэн гомдоодог -21,1 гэх мэт асуудлуудтай холбон авч үзжээ.

Хамт ажиллагсад, эмчлүүлэгчдийгээ гомдоолгүй харилцах ямар арга байгааг тандан асуухад тэдний 67,0 хувь нь харилцагчдынхаа гаргасан алдаа дутагдлыг зөвхөн өөрт нь нөхөрсөгөөр хэлдэг байхад, 17,6 хувь нь нөхрийн нэр хүнд, алдар хүндийг эрхэмлэхийн чухлыг тэмдэглэсэн бол 15,2 хувь нь ер нь олон үг хэлэх шаардлагагүй гэж хариулжээ.

Хүмүүсийн маргах, хэрүүл хийх тохиолдолд гол буруутан нь хэн байгааг тодрууллахад 58,0% нь аль алинаас нь болдог гэж хариулсан байхад 23,0 хувь нь эмнэлгийн мэргэжилтэн бидний соёлгүйгээс, 17,0 хувь нь үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн харилцаа, соёлгүйгээс болдог гэж хариулжээ.

Эмчл үүлэгчдийн хариултаас үзэхэд эмч нарыг 80,6% нь харилцааны соёл сайн, 13,1 % нь тааруу, 2,5% нь мэдэхгүй гэж хариулсан бол, сувилагчдыг 73,1% сайн, 19,3% нь дунд зэрэг, 3,8% нь мэдэхгүй гэсэн үнэлгээ өгсөн байна. Тааруу, дунд зэрэг гэсэн үнэлгээ өгөгчдийн 30% хувь нь хувийн зан төрх, 12.5% хувь нь амьдралын хүрэлцээ муу байдлаас болдог гэж үзжээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн доорхи шалгуур үзүүлэлтүүдийн аль нь илүү чухал вэ? гэсэн асуултад судалгаанд оролцсон эмчлүүлэгчид өндөр мэдлэг, мэргэжил (67,5%), ажлын өндөр хариуцлага (60,6%), ёс суртахуун, харилцааны соёл, эв дүй (51,2%), дадлага туршлага (43,1%) өр, нимгэн сэтгэл (26,2%), чин
үнэнч сэтгэл (31,2%), тэвчээр хатуужил (25,6%), шударга чанар (32,5%) гэж үзсэн байна.

Дүгнэлт

Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцааны соёл нь хүний эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын нэн чухал асуудал бөгөөд тэдний ёс зүй, харилцааны соёлын мэдлэгийг үнэлж, түүнийг ажлын чухал нэг үзүүлэлт болгон авч үзэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Санал:

- Эмнэлгийн мэргэжилтний харилцааны соёлыг дээшлүүлэх ажлыг эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

- Анагаах ухааны сургуулиудын дипломын өмнөх болон дараах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт ёс зүй, харилцааны соёлын хичээлийг өргөжүүлэх, тусгаж хэрэгжүүлэх.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.