2014/06/23

Чанарын албаны мэдээлэл

Чанарын албанаас 5 сарын 20-с 30-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв.Үүнд.
1.ЭМГ-н хяналт шинжилгээ үнэлгээний багийнхантай хамтарч, бүх тасаг нэгжүүдэд 8 үндсэн чиглэлээр явцын хяналт хийсэн.
2.Цусны төвийн эмч, мэргэжилтнүүдтэй аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар теле  ярилцлаганд оролцов.
3.ЭМЯ-ны НЭМХ-н дарга Нарангэрэлийн ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаархи мэдээлэл, ярилцлаганд оролцов.
4.Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах талаар удирдлагын зөвлөлийн хуралд 7 асуудал оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.
5.Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн сургалтанд хамрагдаж, мэдээлэл солилцов.
6.Байгууллагын 2017 он хүртэлхи Хүний нөөцийн төлөвлөлтийг хэлэлцэх хуралд оролцож, санал оруулав.
7.Дэмжлэгт хяналтын тухай ЭМС-н 2014 оны 121 тоот тушаалын дагуу байгууллагын тусламж үйлчилгээнд өөрийн үнэлгээ хийж, зөвөлгөө өгсөн.
8.Зуунмод сумын багуудын өдөрлөгт оролцож, иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, бүртгэн хариу өгсөн.
Чанарын алба 

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.