2014/06/23

Чанарын өдөрлөг болов.

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас ёс зүйн хэсгийн хороотой хамтран "Ёс зүйг эрхэмлье" сэдэвт чанарын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.Энэхүү өдөрлөгт нийт 8 тасаг нэгжийн 80 гаруй  ажилтан идэвхитэй оролцож, ёс зүйн мэдлэгээ дээшлүүлсэн.Уг өдөрлөг нь тасгуудын чанарын багийн хийсэн ажлын мэдээлэл, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр явагдсан бөгөөд жүжигчилсэн тоглолтыг ёс зүйн тушаалаар тайлбарлан таниулсан нь ач холбогдолтой, сонирхолтой хэлбэрийн сургалт болсон гэж хамт олон дүгнэв.
Өдөрлөгийн удирдамжийн дагуу хийсэн ажил, үзүүлсэн үзүүлбэр тоглолтоороо шүүгчдээс өндөр үнэлгээ авч, тэргүүн байр эзэлсэн Лаборатори, хоёрдугаар байр эзэлсэн Төрөх, гуравдугаар байр эзэлсэн Амбулатори тасгийн ажиллагсад идэвхитэй оролцож, хамт олноо хошуучлав.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын ёс зүйн хорооны дарга ,Аймгийн ЗДТГ-н хуулийн зөвлөх Оюунцэцэг оролцож, шүүгчээр ажилласан төдийгүй, ёс зүйн хэсгийн хорооны талаар мэдээлэл өгч, ажиллав.
Чанарын алба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.