2014/06/23

Чанарын албаны мэдээлэл

Чанарын албанаас 6сарын 1-с 20-ны өдрүүдэд дараахь ажлыг хийж гүйцэтгэв.Үүнд:
1.6 сарын 2-с 6 сарын 6-ны өдрүүдэд Аймгийн МХГ-н шалгалтанд хамрагдаж, үйл ажиллагаагаа үнэлүүлж, дүгнүүлэв.
2.Чанарын албаны дарга болон 19 эмч,мэргэжилтэн  Дархан- уул аймагт болсон " Яаралтай тусламжийн бэлэн байдал, амилуулах суурь тусламж" сэдэвт сургалтанд оролцов.
3.Тусламж үйлчилгээний талаар ирүүлсэн  иргэн Оюунцэцэг, Оргил нарын өргөдөл, гомдлыг барагдуулах хурал зохион байгуулж, хариуг хүргүүлсэн.
4.Нэгдсэн Эмнэлгийн захиргаа, ҮЭХтой байгуулах "Хамтын гэрээ"-ний хуралд оролцож, гэрээ байгуулав.
5.МХГ-н хяналт шинжилгээний дүнгийн хуралд оролцож, мэдээлэл солилцов.
6.Бүх тасаг нэгжүүдийн дунд "Ёс зүйг эрхэмлье" сэдэвт чанарын өдөрлөг зохион байгуулав.
7.Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг гаргаж, ЭМГ-т хүргүүлсэн.
8.Үйлчлүүлэгчдийн өргөдөл, гомдлын тайлан гаргаж, ЭМГ-т хүргүүлсэн.
9.НЭ-т мөрдөгдөх стандарт удирдамжуудын жагсаалтыг шинэчлэн гаргаж, батлуулав.
10.Нийт ажиллагсад, 100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авсан.
Чанарын  алба.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.