2011/08/15

Хамт олноороо цэвэр агаарт цэнгэн баяраа тэмдэглэлээ.


БНСУлсын Гангвон мужийн Чүнчон хотын Халлимын их сургуулийн багш оюутнууд аймгийн Нэгдсэн эмнэлэгт

БНСУлсын Гангвон /манай аймгийн харилцаат/ мужийн Чүнчон хотын Халлимын их сургуулийн багш оюутнууд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 08 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд ажиллаж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзлэг, оношлогоо хийж, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаа.

2011/08/04

Монголд анх удаа робот хагалгаа хийнэ

Манай улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа робот хагалгаа хийхээр боллоо. Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролцохгүйгээр алсын зайнаас хагалгаа хийхийг хэлдэг аж.

2011/07/29

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулсан тухай

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилчдад Улаанбаатар хотын "Лемур" сургалтын төвийн зөвлөх багш Ж.Саран "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н чиглэлээр 24 цагийн сургалтыг тус эмнэлгийн Үйлдвэрчний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан мэргэжилтэн нар хамтран 2011.06.24 - 2011.07.29 ны өдрүүдэд зохион байгууллаа.

2011/07/22

Германы хил хязгааргүй эмч нарын нийгэмлэгээс тусламж үзүүллээ

2011 оны 7 сарын 21нд Германы "Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг"-ээс багаж тоног төхөөрөмж хандивлалаа.

2011/07/21

Солонгос эмч нар үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байна

"Эх нутгийн иргэд" ТББ-ын урилгаар БНСУ-ын Кёнхи Их сургуулийн мэргэжлийн эмч нарын баг 2011 оны 7 сарын 21,22,23-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо ажиллаж, иргэд хөдөлмөрчид та бүхэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх тул өргөнөөр хамрагдана уу. Үзлэг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторит явагдана.
7 сарын 21нд 16.30-19.00
7 сарын 22, 23нд 09.00-19.00 цагуудад үзлэг хийнэ. Үзлэгт хамрагдах хүмүүс үзлэгийн өрөөнүүдээс дугаараа урьдчилж авна.

Япон улсын Тоттори мужийн хамтын ажиллагаа

Манай аймаг Япон улсын Тоттори мужтай 1997 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх жил хамтын ажиллагааны 15 жилийн ой болох юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч Б.Дэлгэрцогт, мэдрэлийн зөвлөх, их эмч Бямбажав нар тус бүр 10 сар, төрөх тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Төгсбаяр 1 сарын хугацааагаар Тоттори мужийн эмнэлгүүдэд дадлагажигч эмчээр ажиллаж, суралцаад ирсэн билээ.
Цаашид энэ хамтын ажиллагаа нь улам өргөжиж, 2011 онд Тоттори мужийн Төв эмнэлэгт 1 их эмч, 1 эх баригч бага эмчийн хамт дадлагажигчаар авч ажилуулахаар боллоо.

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагаа

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол улсын Төв аймгийн жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулах төсөл – Жирэмсэн эхчүүдийн цусны даралт ихсэх эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний технологийг шилжүүлэх” ажлыг хэрэгжүүлж, эмч мэргэжилтэн томилон ажиллуулах, дадлагажигч хүлээн авах ажлуудыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг 2010 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ жил 2 дахь жилдээ явуулж байна.

2011/07/16

Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх дасгалууд

Хэвлийн хөндийн эрхтнүүдийн дасгал
Алгаа бүлээцүүлээд зүүн гараараа хэвлийгээ 100 удаа цагийн зүүний дагуу илнэ. Дараа нь баруун гараараа 100 удаа эсрэг хөдөлгөөн хийнэ. Хоол тэжээлийн шимэгдэлт сайжирч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хэвлийн эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулна.

Өвдөгний дасгал
2 өвдгөө тойруулж 100 удаа цагийн зүүний дагуу илнэ. Мэдрэлийн системийг тайвшруулж, өвдөлт намдааж, хаванг арилгана.

Тавхайд хийх иллэг
Баруун гарын алгаар зүүн хөлийн улыг 100 удаа илнэ. Зүүн гарын алгаар баруун хөлийн улыг 100 удаа илнэ. Хөл тавхайн ядаргааг арилгаж, нойр сайжруулна.

2011/06/28

Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр

Нэгдсэн эмнэлгийн Чанарын албанаас 5 дугаар сард авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж 91%, тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээл 10, эм тарианы тасалдал 11 үйлчлүүлэгчид 14 нэр төрөл гарсан. Талархал 44 хүнд 107, санал хүсэлт 6 төрлийн 14 гарсан.

Хавдрын аян-2011


Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, үүний 7.6 сая хүн нь нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хүнээс таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж, нийт хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь 3,4-р үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг аж. Шинжлэх ухаан хөгжсөн одоо цагт хорт хавдрыг эрт үед нь оношлуулбал бүрэн эдгэрэх боломжтой болжээ.

Хүрэл медалийн эзэд боллоо.

Цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд манай хамт олон амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээнд 10 гаруй байгууллагын 70 орчим тамирчин оролцсон юм.

2011/06/20

Diagonal Office

Үндсэн танилцуулга

Дэлхийн програм хангамжийн зах зээл аажмаар интернет технологи руу шилжиж интернетийн сүлжээгүй компьютер, сүлжээнд холбогдож ажилладаггүй програмууд зах зээлээс шахагдаж байгаа энэ үед “Web based application” буюу вэбэд суурилсан хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх чиглэл нь хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг болсон билээ.

12 аймгийн Эрүүл мэндийн салбарынхан манай аймагт чууллаа.

2011 оны 06 сарын 17 нд манай аймагт “Сорьц тээвэрлэх тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлснээр сумдын эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулах” дэд төслийн 12 аймгийн уулзалт сургалтанд ХӨСҮТөвийн СТСА-ны эмч мэргэжилтэн, Аймгуудын ЭМГ-ын орлогч, Аймгийн СТСДХ-ийн зохицуулагч, МСТН-ийн ажилтан нарын 50 хүн хамрагдлаа.

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ