2010/11/22

Шинжилгээ өгөх зөвлөмж

  • Шээсний ерөнхий шинжилгээ өгөх
  • Цусны ерөнхий шинжилгээ өгөх
  • Шээснээс үүсгэгч тодорхойлох


Шээсний ерөнхий шинжилгээ өгөх зөвлөмж

  1. Маш сайн угааж цэвэрлэж хатаасан, өргөн амтай шилэндээ тохирсон таглаатай өнгөгүй шилэнд шөнийн турш давсганд хуримтлагдсан өлөн шээсийг хөөсрүүлж сэгсрэхгүй авчирна.
  2. Шээсний ерөнхий шинжилгээ өгөхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар угаасны дараа тусгай бэлдсэн шилэндээ шээснийхээ дунд хэсгээс 100-200 мл шээс авна.
  3. Амбуржийн арга: Өглөө 4:00 цагт шээж давсгаа сулласнаас хойш шингэн юм уухгүйгээр 7:00 цагт /3 цаг хураасан шээс/ ялгарсан бүх шээсээ тусгай шилэнд бүгдийг нь хийж авчирна.
  4. Зимницкийн арга: 24 цагийн шээс- өглөө 6 цагт жорлон руу шээж 6-9 цаг, 9-12 цаг, 12-15 цаг, 15-18 цаг, 18-21 цаг, 21-24 цаг, 24-03 цаг, 03-06 цагийн хооронд ялгарсан бүх шээсийг тусгай бэлдсэн 8 шилэнд цуглуулан авчирна.
  5. Нечипоренкогийн арга: Шээсний ерөнхий шинжилгээтэй адилхан бэлтгэнэ.
  6. Тас судасны цусны шинжилгээ өгөхдөө урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол, архи тамхи хэрэглэж болохгүй.

Цусны ерөнхий шинжилгээ өгөх зөвлөмж

1. Цусны ерөнхий шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр физик эмчилгээ рентген шинжилгээ хийлгэх, архи, тамхи хэрэглэх хэтэрхий их ядрахаас зайлсхийн өлөн байх шаардлагатай. Бусад шинжилгээнд цусаа өгөхдөө дээрхи шаардлагыг баримтлахаас гадна чухам ямар шинжилгээнд яаж бэлтгэн очихыг эмчээс тодруулах нь зүйтэй. Жишээлбэл нүүрс усны солилцооны үзүүлэлт шинжлүүлэхийн өмнө чихэртэй цай ууж болохгүй. Аль болох тайван байж кофейн, адреналин зэрэг тариаг хийлгэхгүй байх ёстой.

2. Цус бүлэгнэлтийн шинжилгээг хийлгэх хүн 2-3 хоногийн өмнөөс цус бүлэгнэлтийн эерэг үйлчилгээтэй эм. Тарилга ( гепарин, допегит, элениум, салицилийн төрлийн эм. К витамин г.м.) хэрэглэхгүй өглөө өлөн байхдаа ирж шинжлүүлнэ.

3. Өөх тосны үзүүлэлт тодорхойлуулах бол 2 долоо хоногийн өмнөөс эхлэн өөх тосны хэмжээ буулгах эм уулгүй 12-14 цаг өлөн байж цусаа шинжилгээнд өгнө. Ферментийн идэвхт сульфиниламид. Салицилийн төрлийн эм. Антиобитик нөлөөлдөг тус эдгээр эмийг уулгүй өлөн байхдаа цусаа шинжлүүлэх хэрэгтэй. Цусан дахь билирубиныг шинжлүүлэхдээ 2-3 хоногийн турш аскорбины хүчил хэрэглэхгүй , шар лууван, жүрж идэлгүй шинжлүүлэхийн өмнөх өдөр өөх тос хэрэглэхгүй байх шаардлагатай.

Шээснээс үүсгэгч тодорхойлох зөвлөмж

Шээснээс үүсгэгч тодорхойлох шинжилгээ өгөхдөө лабораториос ариутгасан шил авч шөнийн турш хуримтлагдсан өлөн шээсний дунд хэсгээс авч өгнө.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.