2016/05/22

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй багц цагийн сургалт

ОУСӨдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд МСНийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Н.Төгс-Очир нарыг урьж “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба сэтгэлд хүрсэн үйлчилгээ”, “Эерэг сэтгэлгээ ба хүн байхын учир”
сэдвүүдээр 104 сувилагч тусгай мэргэжилтнүүдийг хамруулан АЗДТГазрын хурлын тамхимд 3 багц цагийн сургалтыг зохион байгууллаа

Төв аймгийн эрүүл мэндийн салбараас ОУСӨдрийг тохиолдуулан сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Хэрэглэгчдэд ээлтэй-Сувилахуйн тусламж үйлчилгээ” уриан дор зохиогдож буй  Эрдэм шинжилгээ –ОПБХуралд АНЭмнэлгээс 8 илтгэл оролцсоноос Уламжлалт сэргээн засах эмчилгээний сувилагч Д.Сувдаа, Н.Сүхбаяр нарын тавьсан “Нойргүйдлийн үеийн хөлний улны бариа засал эмчилгээний дүнг судалсан нь”сэдэвт  илтгэл дэд байр, Сүрьеэ тасгийн сувилагч Д. Баярмаа, ахлах сувилагч Н.Нинжбадгар нарын  тавьсан “Төв аймаг дахь олон эмийн дасалтай сүрьеэтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудал”- сэдэвт илтгэл 3-р байранд  тус тус шалгарлаа.


УЛАМЖЛАЛТ ТАСГИЙН СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮД
ОУСӨ-ийг угтсан ажлын  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу спортын 3 төрөлт тэмцээнийг 2016.04.30 ны өдөр зохион байгуулж
Ø  Гар  бөмбөгийн төрөлд Д.Баярсайхан ахлагчтай баг тэргүүн байр
Ø  Бухиа тэмцээний төрөлд Б.Нансалмаа ахлагчтай баг тэргүүн байр
Ø  Дардасын төрөлд П.Одсүрэн ахлагчтай баг тэргүүн байр
Нийлбэр дүнгээр Б.Ариунчимэг ахлагчтай баг тамирчид тэргүүн байр тус тус эзэллээ.



Сувилахуйн алба

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.