
2013/04/01
2013/03/26
Онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Төв аймгийн эмч нарын дунд “Судалгаа эрдэм шинжилгээ, онол практикийн бага” хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт 10 орчим илтгэл өрсөлдсөнөөс Аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн их эмч Д.Өлзийбаярын “Амьгүй төрөлтөнд хийсэн судалгаа” тэргүүн байр эзэлж, НЭ-ийн Халдвартын тасгийн их эмч Ё.Мөнх-Эрдэнэ, Б.Оюунтуяа нарын “Бруцеллоз өвчний тархалт эмнэлзүйн онцлог “ 2-р байр, НЭ-ийн Мэс заслын тасгийн Гавьяат эмч Г.Түмэннаст, их эмч Г.Гантулга, Ч.Ууганбаяр нарын “Гэмтлийн өвчний шалтгаан түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судалсан нь” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзэллээ.
2013/03/25
Дэлхийн эмч нарын өдөрт
Гариг дэлхийн ивээлд багтсан ачлалт бурхад
Ганцхан насны амь даасан итгэлт бурхад
Сүүн сэтгэлийн үйлс бадарсан энхийн бурхад
Сүүдэр нь ч сэвтэх учиргүй энэрэлийн бурхад
Та бүхэндээ сая сая сарнай бэлэглэж аз жаргал
эрүүл энхийг хүсье
СУВИЛАХУЙН АЛБА
2013/03/14
Эмч нар сургалтанд хамрагдлаа
2013 оны 03 сарын 13-нд Аймгийн нэгдсэн эмнэлгийн зайн оношлогооны танхимд “Артерын даралт ихсэх өвчин” сэдвээр сургалт хийж нийт 34 эмч мэргэжилтэн хамрагдлаа.
2013/03/11
Сувилахуйн алба
Сувилагч мэргэжлээр тэргүүлэх, ахлах зэрэг хамгаалахаар хүсэлт гаргасан
- Сувилагч-9
- Лаборантын ахлах зэрэг хамгаалах шалгаруулалтанд орохоор хүсэлт гаргасан- 2 лаборант
- Эх баригч мэргэжлээр ахлах зэрэг хамгаалахаар хүсэлт гаргасан-2 эх баригч нарын материалыг тус тус бүрдүүлэн хянаж, харьяа мэргэжлийн нийгэмлэгүүдэд хугацаанд нь хүргэсэн болно.
2013/02/28
Нарсу багш айлчиллаа
ӨМӨЗО-ны АУИС-ийн багш, доктор, профессор, БНХАУ-ын гавъяат эмч Б. Нарсу 2013оны 02сарын 22нд АНЭ-т хоёр улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу айлчлан ирж, 02сарын 26нд буцлаа. Айлчлалын хугацаанд үйлчлүүлэгчдэд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна.
2013/02/25
Япончууд тусламж үзүүлэв
2013/01/31
2013/01/29
2013/01/28
Зуунмодны цасны баяр болж өнгөрлөө.
2012 оны 01 сарын 19нд Овооны энгэрт Зуунмодны цасны баяр амжилттай болж өнгөрлөө. Цасны баярт Нэгдсэн эмнэлгийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
2013/01/07
Нэгдсэн эмнэлгийн 2012 оны шилдэгүүд тодорлоо
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ оны босгон дээр ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан оны шилдэгүүдээ тодрууллаа.
Оны шилдэг зөвлөх эмчээр хүүхдийн тасгийн зөвлөх эмч Ч.Чимэддаваа, оны шилдэг тасгийн эрхлэгчээр мэс заслын тасгийн эрхлэгч Б.Өлзийн-Орших, оны шилдэг их эмчээр амбулатори тасгийн шүдний их эмч Г.Алтанзул, оны шилдэг тусгай мэргэжилтнээр лаборатори тасгийн лаборант А.Саранчимэг, оны шилдэг сувилагчаар төрөх тасгийн сувилагч Б.Эрдэнэчимэг, оны шилдэг ахлах сувилагчаар хүүхдийн тасгийн ахлах сувилагч Л.Мияасүрэн, оны шилдэг ажилтанаар ЗАА тасгийн инженер Ю.Оюунчимэг, оны шилдэг үйлчлэгчээр Ж.Буяндэлгэр, оны шилдэг залуу эмнэлгийн мэргэжилтнээр мэс заслын тасгийн их эмч Г.Гантулга, оны шилдэг албаар Д.Алтанцэцэг даргатай Сувилгаа үйлчилгээний алба, оны шилдэг тасгаар Д.Нансалмаа эрхлэгчтэй Сэхээн эрчимт эмчилгээ-103 тасаг, оны ёс зүйтэй эмчээр мэс заслийн тасгийн их эмч Н.Биханзрагчаа, оны ёс зүйтэй сувилагчаар статистикч бага эмч С.Соёлмаа, оны ёс зүйтэй ажилтнаар нягтлан Б.Батболд нар тус тус шалгарлаа.
Эрүүл мэндийн сайд өвөлжилтийн байдалтай танилцлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай 2013 оны 01 сарын 02нд шуурхай видео хурал хийв. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон телемедицин суурилуулсан аймгуудын /Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Төв / Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.
2012/12/25
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг орчин үеийн архивын байгууллага байгуулагдсаны 85 жил, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтны өдрийг тохиолдуулан МУ-ын ЗГ-ын 64-р тогтоолоор батлагдсан ажлын хүрээнд 2012 оны ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.
2012/11/07
"Бидний мэргэжил бидний бахархал" аянаар Уламжлалтын тасаг
АНЭ-с зохиож буй "Бидний мэргэжил бидний бахархал" аяны хүрээнд 10-р сард УСЗЭТ-аас зохион явуулж буй ажлууд:
1-р долоо хоногт: Нийт эмч, сувилагч, эмнэлэгийн тусгай мэргэжилтнүүдэд УСЗ эмчилгээний аргуудыг сурталчилж түгээмэл хэрэглэгдэх "Соруул засал" эмчилгээний талаар сургалт зохион байгуулан гарын авлага тараалаа.
2012/11/06
Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө.
Онцгой байдлын газар, Аймгийн ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах дадлага сургалт амжилттай болж өнгөрлөө.
Онцгой байдлын газраас зохион байгуулсан даллага сургалтанд ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн багууд хийгдэхээр удирдамж ирүүлсний дагуу 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 11 минутанд дохио дугарсаны дараа Нэгдсэн эмнэлгийн Б байрны урд зогсоолоос үйл ажиллагаа эхэлсэн. Эрүүл мэндийн газраас удирдлагын штабын 20, Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн ангийн 46 бие бүрэлдэхүүн оролцлоо.
Үүний дараа дадлага сургалт Халдвартын тасагт гал гарч угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа боллоо. 101 103 дуудлага өгч ОБГ-ын аврах анги ирж угаартсан хүмүүсийг аврах үйл ажиллагаа явагдаж түүнд анхны тусламжийг Нэгдсэн эмнэлгийн бие бүрэлдэхүүн амжилттай үзүүлсэн юм. Мөн ОБГ-аас тодорхой цэгт ил гал тавьж түүнийг Нэгдсэн эмнэлгийн аврах бүлгийн 2 гишүүн унтраах үйл ажиллагаа явууллаа.Эцэст нь ЭМГ-ын сургалтын танхимд багийн ахлагч нар сургалтанд хамрагдсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Аймгийн Засаг Даргын А/188 тоот захирамжийн дагуу ажлын байранд эмч солилцон ажиллалаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, сумын эмч, эх баригч нарын ажлын байранд эмч солилцон ажиллах ажил жилийн турш амжилттай зохион байгуулагдан ажлаа тайлагналаа. Уг ажлыг АЗД-ын А/188 тоот захирамжийн дагуу Мөнгөнморьт, Батсүмбэр, Баян-Өнжүүл, Баянцогт, Жаргалант, Өндөрширээт, Эрдэнэ, Эрдэнэсант, Баянцагаан, Лүн сумдад Аймгийн Нэгдэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нар амжилттай зохион байгууллаа.
Сумдад бүсчилсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.
Нийгмийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах урианы жилд эх нялхас болон 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хүндрэлийг хэлэлцэж бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 26 сумыг 4 бүс болгон хувааж Жаргалант, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Лүн сумуудад ЭМГ, сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нарын бүрэлдэхүүнтэй бүсчилсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж дууслаа.
Subscribe to:
Posts (Atom)







