2011/08/04

Монголд анх удаа робот хагалгаа хийнэ

Манай улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа робот хагалгаа хийхээр боллоо. Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролцохгүйгээр алсын зайнаас хагалгаа хийхийг хэлдэг аж.

Өөрөөр хэлбэл, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хүндэрсэн хорт хавдар болон, түрүү булчирхай, зүрх, бөөрний хагалгааг алсын зайнаас удирдаж хийхийг робот хагалгаа гэдэг юм байна. Манай улсад анх удаагаа робот хагалгааг монгол эмч нар өөрсдөө гардаж хийх сайхан мэдээ байна. Бүгд найрамдах Солонгос Улсын Вонгуван Их сургуульд номын дуу сонсож, Урулогийн эмнэлэгт дадлагажсан төмөр замын нэгдсэн эмнэлгийн хоёр эмч түрүү булчирхайн робот хагалгааг гардаж хийх юм байна.

Ц.Батболд

Эх сурвалж: www.gogo.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.