2011/09/01

Авралын арми





Дэлхийн 93 оронд үйл ажиллагаа явуулж байгаа Солонгос улсын “Авралын арми” ТББ-ын шугамаар Ансан мужийн Танвон Төв эмнэлэгт 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд манай аймгийн 7 хүүхэд, нийслэлийн БЗДүүргийн 4 хүүхэд зүрхний мэс засал эмчилгээг амжилттай хийлгэж ирлээ. Дээрх хүүхдүүдийн эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн их эмч Ц.Баярмаа ажиллалаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын Шадар сайд М.Энхболдын санаачилга, дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Эх нутгийн иргэд” ТББ болон аймаг орон нутгийн удирдлагууд, ЭМБ-уудын хамтын оролцоотойгоор 4 жилийн турш нийт 22 хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.