2012/04/16

“Бидний мэргэжил-Бидний бахархал” сэдэвт байгууллагын үйл ажиллагаа, Халдварт-Сүрьеэгийн тасгийг сурталчлах сарын аян амжилттай болж өнгөрлөө.


Аяны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа:
1.Тасгийн үйл ажиллагаа болон түүхэн үеийн танилцуулагыг 3 хэсэг тус бүр хийж, мөн DVD хуурцагт хувилан баримтжуулан байгууллагын архивын ажилтанд хүлээлгэн өгөв.
2.Тус тасаг нь үйл ажиллагааны болон чанарын самбарыг шинэчлэн мөн тасгийн сайчууд,тэргүүний ажилчдыг алдаршуулах самбарыг сүүлийн үеийн технилогийн аргаар нийт 4 самбар хийлгэж нийт 367000төгрөг зарцуулсан байна.

3.Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтаж “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриан дор сүрьеэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл,сургалт сурталчилгаа хийснээр Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношилж халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг олон хэлбэрээр нийт 810 хүнд зохион явуулав.
Үүнд: Тасгуудын дунд сүрьеэ өвчний талаар үзүүлэн самбар, гарын авлага тараах, сурталчилгаа хийх 21 хоногийн болзолт уралдаан зарлаж дүгнэхэд Дотрын тасаг 1-р байр , Лабораторийн тасаг 2-р байр, Хүүхдийн тасаг 3-р байр, тусгай байранд Уламжлалтын тасаг орсон.
Мөн Сүрьеэтэй тэмцэх өдрөөр Зуунмод сумын 1,6-р баг, Сэргэлэн сумын ард иргэдийн дунд өдөрлөгийг амжилттай зохион явуулж, орон нутгийн телевиз,FM-ээр цаг үе, эрүүл мэндийн цагаар Сүрьеэ өвчний талаар сурталчилгааны нэвтрүүлэг бэлтгэн гаргасан ./3-р сарын 24 нд/
Сүрьеэ өвчний талаар сүүлийн үеийн мэдээлэл “Төв таймс” сонинд нийтлүүлсэн.
ЭМГ,ДЗОУБ-тай хамтарч гарын авлага 500 ширхэг, самбар, хулдаасан хэвлэл 6 ширхэгийг хийсэн.
4.АНЭ-ийн нийт 108 эмч,эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд Сүрьеэ өвчний талаар сүүлийн үеийн оношлогоо,эмчилгээ болон Тайвань улсын дэвшилтэт арга туршлагаас сонирхуулж мэдээлэл хийж хичээл заасан ба АНЭ-ийн веб сайтад тавьсан.
Өмнөх ОПБХ-ын илтгэлүүдийг эмхтгэн 2012 онд СТСА-нд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа ОПБХ-д “ОЭДС-ийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд “ сэдвээр илтгэл тавихаар явуулсан. 2012 оны НЭ-ийн эмч нарын ОПБХ-ын зохион байгуулах комиссоор томилогдон Халдвартын зөвлөх эмч Б.Оюунтуяа, Сүрьеэгийн ерөнхий мэргэжилтэн О.Оюунтүлхүүр нар шүүгчээр оролцож амжилттай зохион байгуулсан байна.
5.Халдвартын тасаг нь ажил үйлсээрээ тэргүүний эмч,эмнэлгийн ажилтаныг алдаршуулан шинээр орчин үеийн самбарыг хийж 380,000 төгрөг зарцуулав.
6.Тасаг нэгжүүдийн хамтын үйл ажиллагааг сайжруулах,чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эмч,эмнэлгийн ажилчид хамтран мэтгэлцэн халдварт өвчний талаар болон танин мэдэхүйн асуулт хариултын “Алтан хонх” тэмцээнийг зохион явуулахад ЗАА-н тасгийн оролцогч бичиг хэргийн ажилтан Баяртуул түрүүлсэн байна.
7.Ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эвсэг хамт олон бүрдүүлэх зорилгоор тасаг дотроо гэр бүлийн дунд биен тамирын 5 төрлөөр тэмцээн зохион явуулсан ба нийт 62 хүн оролцсон байна. Төрөл бүрт өргөмжлөл,медаль гардуулж урамшуулан шагнав. Тэмцээнийг аймгийн ТВS-ээр нэвтрүүлсэн байна.










0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.