2012/10/10

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн боллоо.

2012 оны 10-р сарын 02-03-ний өдрүүдэд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жилийн хүрээнд өнөөдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн боллоо.
Уг зөвлөлгөөнөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга аргачлалыг хэлэлцэж, харилцан туршлага солилцон, чанар, аюулгүй байдал, эрсдэл, дэмжлэгт удирдлага болон хяналтын талаарх шинэ мэдээллийг өгөв.
       Уг зөвлөлгөөнд ЭМЯ-ны удирдлагууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төрөлжсөн төв, төв эмнэлэг, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, чанарын албадын дарга нар оролцож байна. Манай аймгаас ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг, НЭ-ийн ЭТҮЧАлбаны дарга Н.Ганцэцэг нар оролцлоо.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.