2013/07/15

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР...



Нэгдсэн эмнэлгийн  хамт олон бид тусламж, үйлчилгээндээ мэдээллийн технологийн ололтыг ашиглах,  үйлчлүүлэгч нарынхаа цаг завыг хэмнэх зорилгоор цаг товлох үйлчилгээ буюу цахим бүртгэлийг нэвтрүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Цахим бүртгэл нь эмч нарын үзлэгийн цагийг өдөр, өдөрт нь бус, 1-14 хоногийн хугацаагаар урьдчилан бүртгэж байгаа тул иргэд та бүхэн ажлын цагаар хэдийд ч ирсэн  цахим бүртгэлд бүртгүүлж, үзлэг, оношилгоонд хамрагдах цагаа урьдчилан товлох боломжтой. Үйлчлүүлэгч та өглөө эрт ирж, амбулаторийн үүдэнд оочерлон зогсож, үнэт цагаа дэмий үрэгдүүлэх шаардлагагүй бөгөөд урьдчилан захиалж авсан цагтаа ирж үйлчлүүлэх нь эрхэм таны эрх, бас үүрэг юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.