2012/06/10

МЭДЛЭГ, ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ


ЦАХИМ ЦАХИМ ГЭЭД Л БАЙНА, ЭХЛЭЭД
  • ӨӨРСДИЙГӨӨ САЙН БЭЛТГЭХ,
  • ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЧАДВАРЖУУАХ
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ,
  • АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХ шаардлагатай байна.                                                                                  

2012/06/05

World congress on medical physics and biomedical engineering 2012


         3  жил тутамд нэг удаа зохиогддог Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн Дэлхийн хурал 2012 оны 05 сарын 26 өдрөөс 31-ны өдрүүдэд  Бүгд Найрамдах Хятад Улсын нийслэл Бээжин хотноо болж өнгөрлөө. 60  гаруй орны 800 гаруй инженерүүд хуран цугласан бөгөөд манай орны 24 инженер оролцлоо. 
   Тус хуралд аймгийн НЭ-ийн  тоног төхөөрөмжийн инженер Д.Баярхүү амжилттай оролцоод ирсэн байна. 
                  








  




Төсвийн гүйцэтгэлийн мэдээ /2012 оны эхний 5 сараар/

1 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 2 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 3 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 4 сарын мэдээ дэлгэрэнгүй харах 5 сарын мэдээ дэлгэрэнгүй харах

2012/06/04

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.


  • ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, НЭ-ийн хүүхдийн тасаг, ҮЭХороо,  эцэг эхийн зөвлөл, аймгийн БТСХороо, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Аав, ээж, би” сэдэвт тэмцээн зохион байгууллаа. 
  •  Ахмад сувилагч Шинэхүүгийн нэрэмжит шатрын аварга шалгаруулах хүүхдийн тэмцээн  5-6, 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар зохион байгуулж, хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний авъяас билгийг нээн хөгжүүлэхэд чиглэсэн сайхан арга хэмжээ болж, хүүхэд, эцэг эхчүүд баяртай байна.
  • НЭ-ийн эцэг, эхийн зөвлөл,  хүүхдүүдийн судалгаа авч, бэлгээ гардуулж,ажиллагсдын  хүүхдүүдээ баярлууллаа.

Эмчилгээний албаны үйл ажиллагааны мэдээ 05.26-31


  • 2012 оны  05 дугаар сарын 31-ний өдөр ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэлт, “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. 
  • НЭ-ийн Эмийн эмчилгээний хорооноос 9 тасагт,  Эрүүл Мэндийн Сайдын 2010.10.29-ний 378 дугаар тушаалын хэрэгжилт, эмийн гаж нөлөөний бүртгэл хөтлөлт, мэдээлэлд хяналт хийж, 4 тасагт бүртгэлийн дэвтрийг солих, эмийн санд эмийн гаж нөлөөг мэдээлэх маягт-шар хуудасны нөөцтэй болох үүрэг өгөгдлөө.

Чанарын албаны дотоод хяналтын мэдээ 2012.05.26-31


  •          Чанарын албанаас 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ны өдрүүдэд "Эмийн санд тавих нийтлэг шаардлага" MNS 5260:2011 стандартын хэрэгжилтэнд дотоодын хяналт хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгөв. 
  •    Мөн хэвтүүлэн эмчлэх тасгуудад Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн зарцуулалт, бүртгэл, тайлан, эмийн гаж нөлөөний бүртгэл, мэдээний байдалд дотоодын хяналт хийж,  илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаа.

“Эрүүл хүүхэд” аяны үзлэгийн товч мэдээ




 НЭ-ийн хүүхдийн эмч нарт нэгдүгээр шатны илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 3458 хүүхдээс үзлэгт хамрагдсан 3796 буюу үзлэгийн хамралт 109,7% байна.  Үзлэгт хамрагдсан хүүхдийн 88,2% буюу 3349 нь эрхтэн тогтолцооны эмгэгтэй илэрсэн байна.

2012/05/30

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Дэлгэрэнгүй харах

Мэдээлэл

Тасаг алба, нэгжүүд болон эмч мэргэжилтнүүд 7 хоног бүрийн баасан гаригт 10-12 цагт СМТА-нд эмч Дашмаад мэдээллүүдээ тогтмол өгч байна уу.

2012/05/24

Эрүүл мэндийн салбарын ажилчдын спортын тэмцээн амжилттай болж манай байгууллага багийн дүнгээр 3-р байранд шалгарлаа.

МУЗГ-ын 2009 оны 05, 2005 оны “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, үндэсний хөтөлбөр 246-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг ахиулах, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Эрүүл мэндийн газраас 2012.04.14-нөөс 2012.05.13-ны өдрүүдэд 26 сумыг Алтанбулаг, Жаргалант, Лүн, Заамар, Эрдэнэ сумдад 5 бүс болгон хувааж, спортын 6 төрлөөр уралдаан тэмцээнийг зохион явуулсан. 5 бүсээс шалгарсан эмч, эмнэлгийн ажилчдын спортын шигшээ багийн тэмцээн 2012.05.19-өөс 2012.05.20-ний өдрүүдэд Зуунмод сумын спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

2012/05/23

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, онцлох арга хэмжээ, зохион байгуулсан ажил, үйл ажиллагаа

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, онцлох арга хэмжээ, зохион байгуулсан ажил, үйл ажиллагаа 2012.05.14-18. 1. “Орчноо ногоожуулъя” аяны хүрээнд 5 дугаар сарын 17-ны өдөр 100 ширхэг чацарганын мод тарив. 2. ЭМГ, НЭ, өрх сумдын эмч нарыг оролцуулсан “Хүүхдийн өвчний цогц менежмент” мэдэлэг сэргээх давтан сургалтыг НЭ-ийн сургагч багш-эмч нар энэ долоо хоногийн 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 3. ДЭМБ, ЭМЯ, Глобаль сан, Австрали улсын Статистикийн хороо, Австралийн Квисландын их сургуулиас хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн тогтолцоо” сэдэвт бүсчилсэн сургалтанд аймгийн ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг, статистикч Мягмарсүрэн, НЭ-ийн СМТАлбаны дарга, чанарын менежер Д,Дашмаа нар 16-17-ны өдрүүдэд оролцоод ирлээ. 4. Заамар сумын Хайлааст багт 16-18-ны өдрүүдэд “ДОХ/БЗДХӨ-ий илрүүлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, сургалт сурталчилгаа”-ны ажлаар НЭ-ийн эмч Га.Мөнхбат ажиллаж байна. 5. ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, хүүхдийн сэхээн эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч А.Оюунчимэгийн аймгийн НЭ-ийн “Зайн оношлогоо/Телемедицин/-ны төв”-өөр дамжуулан заасан “Хүүхдийн тархины дутмагшил” сэдэвт цахим хичээлд 30 их эмч оролцлоо. 6. Төрийн Аудитын газраас 16-18-ны өдрүүдэд НЭ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийгдлээ. 7. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал: 2012 оны эхний 5 сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 45 өргөдөл, нэг гомдол ирсэн. Үүнд: •Ажилд орохыг хүссэн-15 •Ажлаас чөлөө олгохыг хүссэн-8 •Эхийн чөлөө хүссэн-1 •Буцалтгүй тэтгэмж хүссэн-3 •Ажлаас чөлөөлөхийг хүссэн-9 •Цалингийн урьдчилгаа хүссэн-1 •Бусад хүсэлт гаргасан өргөдөл-8 •Эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, ёс зүйн зөрчлийн талаар нэг гомдол ирсэн ба тухайн мэргэжилтэнд байгууллагын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, гомдлыг барагдуулсан. Өргөдөл, гомдлын 44 буюу 97,7% шийдвэрлэсэн, нэг буюу 0,02 % нь шийдвэрлэх шатандаа байна. Мэдээг Дулмаа, Анхчимэг, Оюунцэцэг

ЧАНАРЫН АЛБА ХУРАЛДЛАА.

ЧАНАРЫН АЛБА ХУРАЛДЛАА. Тусламж үйлчилгээний Чанарын алба ээлжит хурлаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд : 1.Чанарын албанаас хийгддэг дотоодын хяналтыг тогмолжуулах, ялангуяа өдөр тутмын, явцын, төлөвлөгөөт хяналтуудыг чанаржуулах 2.Тасаг нэгжүүдийн Чанарын багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх, нягт уялдаатай хамтарч ажиллах 3.Чанар сайжруулах арга, хэрэгслүүдийг оновчтой хэрэглэх /ярилцлага, сэтгэл ханамжийн судалгаа, ижил мэргэжилтний үзлэг, алдбааны сан г.м/ 4.Тасаг нэгж бүр дотооддоо чанар сайжруулах сургалтуудыг тогтмол хийх 5.Урамшууллын аргыг оновчтой хэрэглэх 6.Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт нэг бүрийг хянаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх 7.2-р улирлын төлөвлөгөөнд орсон ажлуудыг заалт нэг бүрээр хэрэгжүүлэх.

Нэгдсэн эмнэлгийн Чанарын албыг шинэчлэн байгууллаа.

Нэгдсэн эмнэлгийн Чанарын албыг шинэчлэн байгууллаа. Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны нэгдүгээр сарын 17-ний өдрийн “Чанарын албаны дүрэм батлах тухай” 06/25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, дотоодын хяналтыг эрчимжүүлэх зорилгоор НЭ-ийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн б/56 тоот тушаал батлагдаж, Чанарын албаны бүрэлдхүүнийг шинэчлэн байгууллаа. Үүнд: Чанарын албаны орон тооны гишүүд: Чанарын албаны дарга Н.Ганцэцэг Чанарын менежер Д.Дашмаа Лавлагаа үйлчилгээний ажилтан Д.Батнасан Орон тооны бус гишүүд: Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Дулмаа Эмгэг судлаач эмч Гү.Мөнхбат Тархвар судлаач эмч Б.Батхуяг Эм зүйч Ч.Очирбат Сувилгаа, үйлчилгээний албаны дарга Д.Алтанцэцэг Мэдээллийн мэргэжилтэн Ж.Энхсайхан Эрүүл мэндийн даатгалын бага эмч Н.Энхтуяа. Мэдээллийг бичсэн: Д.Дашмаа 2012.05.01