2012/08/24

Туршлага судлах, танилцах аялал зохион байгууллаа.


Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос Эмнэлгийн ажилтаны өдрийг тохиолдуулан энэ оны 7 сарын 27-с БНХАУ-н Эрээн хот дахь ӨМӨЗО-ны АУИС-н харьяа Эрээн хотын Нэгдсэн Эмнэлэг, Эрээн хоттой танилцах 4 хоногийн аялал зохион байгууллаа.Энэхүү аялалд тасаг бүрээс үйлчилгээний ажилчид, удирдлага болон ҮЭХ-ны тэргүүлэгчид бүхий 21 ажилтан хамрагдав.Аялалын бүрэлдхүүнийг Эрээн хот дахь Монголын консул Саруул хүлээн авч, зуучилсан бөгөөд Эрээн хотын Уламжлалт сэргээн засах эмнэлгийн дарга Цэцэгээ хүлээн авч, эмнэлгээ танилцууллаа.
 Аялалын бүрэлдхүүн Эрээн хотын Нэгдсэн Эмнэлэгт
              Эмчилгээ эрхэлсэн орлогч Р.Дулмаа, Эрээн хотын Нэгдсэн Эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмнэлгийн дарга Цэцэгээ нар.

               Сувилгааны албаны удирдлагууд, мужаан Буянхишиг, Эрээн хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагчийн хамт.


2012/08/14

Эмнэлгийн ажиллагсад баяраа тэмдэглэлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон "Эмнэлгийн ажилчдын баяр"-ын өдрөөр  "Эрүүл, чанартай амьдарцгаая" сэдэвт өдөрлөг хийж, бүх тасаг, албадын ажиллагсад ирц бүрэн, идэвх, оролцоо, зохион байгуулалт сайтай оролцож, сэтгэгдэл өндөр байна.
 

 




Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн. 2012 оны 07 дугаар сар.

Чанарын албанаас 2012 оны 07 дугаар сард хэвтэн эмчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж 81.5%-тай байна.
Тусламж үйлчилгээний хүндрэл, бэрхшээл 6 төрлийн 17 гарсан.
Ажил сайжруулах санал, хүсэлт 22 ирсэн.
Өмнөх сартай харьцуулахад:
  • Сэтгэл ханамж 7.5 % буурсан.
  • Тусламж үйлчилгээний хүндрэл, бэрхшээл 30-р буурсан.
  • Нэр заагдсан гомдол нэг ирсэн.
  • Эм тарианы тасалдал гараагүй.
  • 143 талархал ирсэн, өмнөх сараас 6-р цөөрсөн.
  • ТҮХБ-ийн ихэнх нь дараалал их байсан гэсэн дүн гарлаа.

2012/08/08

Зайн сургалтанд оролцлоо.

 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт Төв, Дундговь, Сүхбаатар, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар телемедицины төвөөрөө дамжуулан, УКТЭ-ийн нүдний эмч Наранцэцэгийн заасан "Глаукома" сэдэвт сургалтанд оролцлоо.

ЧАНАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ


Ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааны дүн    
 2012 оны эхний хагас жил
Эхний хагас жилийн судалгаанд 200 эмч, ажиллагсад оролцсон. Судалгаанд хамрагсдын сэтгэл ханамж өндөр 64,5%, сэтгэл дундуур 35,5%-тай гарсан.
Ажиллагсдын сэтгэл хангалуун бус байгаа шалтгаан нь: 
  • Цалин бага  49%, 
  •  Нийгмийн асуудалд анхаардаггүй 49% 
  •  Ажлын ачаалал их 31%, 
  •  Ажил зөв үнэлдэггүй  25,5%, 
  • Өөрийгөө хөгжүүлэх боломжгүй  19%, 
  • Тоног төхөөрөмж хангалтгүй 17,5% гэсэн дүн гарсан байна.
Байгууллагад ямар ямар зөрчил дутагдлууд байдаг талаар судлахад нийт 118 байснаас:
  •  Байгууллагын ариун цэвэр хангалтгүй гэж 26 буюу 13%, 
  •  Цаг баримталдаггүй 36 буюу 18%, 
  •  Ажлын цагийг үр ашиггүй өнгөрөөдөг 18 буюу 9% гэсэн хариултууд өндөр дүнтэй гарсан.
Байгууллагын удирдлагууд сайн ажиллаж байгаа талаар нийт 48 талархал ирсэн. 

Байгууллагын  хэмжээнд үйл ажиллагааг нь сайжруулах тухай 84 санал, хүсэлт ирснээс:
  •  Цайны газартай болох 6, 
  •  Нийгмийн асуудалд анхаарах 5, 
  •  Цалингийн цэсийг танилцуулах, гарын үсэг зуруулах 6, 
  •  Сургалт, хурлын заалтай болох 6, 
  •  Субботникт эмч нар гарддаггүй 4 гэсэн санал хүсэлтүүд 32%-г эзэлж байна.

2012/07/19

СУВИЛАХУЙН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА.


2012 оны 06 дугаар сард сувилахуйн мэргэжлийн  “Ахлах зэрэг”-ийн шалгалтанд 10 сувилагч орж,  6 сувилагч зэргээ  амжилттай хамгааллаа. Үүнд: Төрөх тасгийн ахлах сувилагч Т. Бурмаа, ХАЯТ –ын тасгийн сувилагч С. Буянхишиг, Г.Бат-Эрдэнэ, С. Тамирхүү, З. Нарантуяа, Лүн сумын сувилагч  П.Ариунжаргал. 

2012/07/06

ЗАЙН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО.

УКТЭ-ийн Яаралтай тусламж, сургалт, арга зүйн төвийн их эмч Наранпүрэвийн зохион байгуулсан "Төрөл бүрийн комын оношлогоо, эмчилгээ" сэдэвт зайн сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.




2012/07/04

"Хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл" сэдэвт зөвлөмж-үзэсгэлэн" зохион байгууллаа.




         2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүхдийн тасгийн хамт олон "Хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл" сэдэвт зөвлөмж-үзэсгэлэн  зохион байгуулав.
              Энэхүү зөвлөмж-үзэсгэлэнд аймгийн ЭМГ, НЭ, өрх сумдын ЭМТөвийн эмч, ажиллагсад, эцэг эхчүүдийн төлөөлөл идэвхтэй оролцож, санал бодлоо солилцож, зөвлөгөө авч, өдөрлөг амжилттай явагдлаа.

2012/06/22

УРИЛГА: Эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдана уу

Нийт иргэд, үйлчлүүлэгч нар  Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд, дотор, хавдрын кабинетад болон өөрсдийн харъяа өрхийн Эрүүл мэндийн төвд хүрэлцэн очиж, даралт ихсэлт, чихрийн шижин, хөхний өмөн, умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг урьж байна.

Алсын дуудлага - Авралын дуудлага


Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн бэлэн байдлаар үзүүлэх сургууль хийлээ

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Хүүхдийн тасаг хамтран "Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн бэлэн байдал" сэдвээр үзүүлэх сургууль зохион байгуулж, хөдөө сумдаас 40, бусад тасаг нэгжүүдээс 41, нийт 81 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.




2012/06/20

Телемедицин, Зайн сургалт хийгдлээ.

              Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр Чихрийн шижин, цусны даралт ихсэх, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээг орон даяар 2012 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн хийж байгаа билээ. 
                  ЗГХА-ЭМГ-аас зохион байгуулж, 2012 оны 6 дугаар сарын 12-ны 15 цагт , артерийн даралт, чихрийн шижин өвчний үзлэгийн явцыг эрчимжүүлэх, хөх болон умайн хүзүүний хавдрын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах талаар дэлгэрэнгүй ярилцлага орон даяар хийгдлээ.  Энэхүү теле ярилцлагад Нэгдсэн эмнэлгийн "Зайн оношлогооны танхим"-аар дамжуулан  аймгийн ЭМГ, НЭ, ӨЭМТ-ийн 28 эмч мэргэжилтэн оролцлоо

“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт семинарт оролцлоо


НЭ-ийн Чанарын албаны дарга Н.Ганцэцэг, Сүрьеэгийн зохицуулагч эмч О.Оюунтүлхүүр нар  2012 оны 6-р сарын 14-15-ны өдрүүдэд “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт семинарт оролцож, “Төв аймгийн ОЭТС-ийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудал”  сэдвээр илтгэл тавилаа. Уулзалт, семинарын үеэр Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансер, ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 

2012/06/12

НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн 2-р улиралд хийсэн ажлын зарим үйл ажиллагаа 1.БЗДХ/ХДХВ/ДОХ-н ерөнхий мэргэжилтэн Ш.Уранчимэг, Сүрьеэгийн ерөнхий мэргэжилтэн О.Оюунтүлхүүр, нян судлаач их эмч А.Цэрэндулам, Халдвартын их эмч Жамъянгарав, лаборант А.Саранчимэг нар Угтаал,Цээл,Лүн сумын эрсдэлт бүлгийн хүн амд бруцеллёз, сүрьеэ , БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үзлэг тандалт , сургалт сурталчилгаа хийгээд ирлээ. 2. 2012.05.23-нд ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналт шинжилгээ үнэлгээний 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаа. 3. 2012.05.25-нд ЭМГ-н сургалтын танхимд сумдын бакцинатарт Сүрьеэ хэсгийн их эмч Шүр-Эрдэнэ хавьталыг у/с үзлэгт хамруулах талаар, сувилагч Норовжав туберкулейны сорил тавих арга техникийн талаар сургалт явуулав. 4. 2012.05.29-нд МСТНийгэмлэг ЭМСДИдэвхитэн болон сүрьеэгийн диспансерийн сувилагч нарт “Олон эмийн дасалтай сүрьеэгээс сэргийлье” сэдэвт сургалт явагдсан. 5. 2012.04.02- 2012.04.16-ны хооронд МСТНийгэмлэг Төв аймгийн сүрьеэгийн диспансертай хамтран сүрьеэ тасгийн ажилчид, эмчлүүлэгч болон нийт 20 хүнд шүр, сувд, туузаар оёмол хатгамал наамал хийх арга техник сургалт явагдлаа.

2012/06/11

Хүүхдийн тасгийн хамт олон гадна орчноо тохижууллаа.

Хүүхдийн тасгийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хүүхдийн тоглоомын талбайн хайс, хашааг сэргээн будаж засварлав. Мөн тасгуудад олон төрлийн цэцгийн үр тарааж, цэцэгжүүлэлтийн сар аян зарлаж, бусад тасаг нэгжүүдийг манлайлан ажиллаж байна.


2012/06/10

"Архи тамхигүй ажлын байр" болзлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 246 дугаар тогтоол, Халдварт бус өвчнөөс сэргийлэх,  хянах үндэсний хөтөлбөр, Эрүүл Мэндийн Сайдын 2010 оны 176 тоот тушаал, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, аймгийн ЭМГ-ын даргын 2010 оны а/126 тоот тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор НЭ-ийн даргын 2012 оны 06 дугаар 05-ны өдрийн б/77 тоот тушаал батлагдлаа.  Энэхүү тушаалаар:
Нэг: Эрүүл мэндийн салбарт "Архи тамхигүй ажлын байр" бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр зарлагдсан "Архи тамхигүй ажлын байр" шалгаруулах болзлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдхүүн,  үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Хоёр: Архи, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, заагдсан хугацаанд үр дүн, гүйцэтгэлийг тооцон тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.
Гурав: Тамхидалт болон дам тамхидалтаас хамт олныг хамгаалах, ХБӨвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр зохион байгуулагдах ажил үйлчилгээнд зарцуулагдах 72 500 төгрөгийг төсвөөс гаргахыг байгуулагын ерөнхий санхүүчид зөвшөөрлөө.

Жаргалант суманд бүсчилсэн зөвлөлгөөн хийгдлээ

2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр, Угтаалцайдам, Баянцогт, Баянчандмань, Цээл, Жаргалант сумын Засаг Даргын орлогч, Нийгмийн хөгжлийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн анхан шатны тусламж хариуцсан мэргэжилтэн, НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орологч дарга, Төрөх, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмч нар оролцсон нийт 34 хүний бүрэлдхүүнтэй "Бүсчилсэн зөвлөгөөн" Жаргалант суманд хийгдлээ.

Аймгийн Засаг Даргын "Ажлын байр солилцуулан ажиллуулах тухай" а/188 тоот захирамжийн хэрэгжилтийн явц

Аймгийн Засаг Даргын "Ажлын байр солилцуулан ажиллуулах тухай" а/188 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд:
  • 2012.06.05-ны өдрийн байдлаар Мөнгөнморьт, Баянөнжүүл, Баянцогт, Батсүмбэр, Жаргалант сумдад эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн 6 их эмчийг 33 хоног ажиллуулж, харилцан туршлага солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дадлагажуулан сургах  зэргээр хамтран ажиллав.
  • Баянцогт сумаас Басхүү эмч ирж, аймгийн НЭ-ийн төрөх болон хүүхдийн тасагт 5 хоног дадлага-сургалтанд хамрагдан ажиллаа.   
  •  Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Дашзэвэг, Хүүхдийн зөвлөх эмч Ч.Чимэддаваа нар Жаргалант суманд 10 хоног ажиллахаар удирдамж, төлөвлөгөөгөө батлуулан, орон нутагт хийх ажлын үүрэг зааварчлагыг авч явлаа.