2012/08/31


2012 ОНД, САР БҮР ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ ҮҮ !!!

Èðãýäýä ìýäýýëýë õèéõ, áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãàà ñóðòàë÷ëàõ õóâààðü, /тасгуудын нэрэмжит сар/:
¹
Òàñàã íýãæ¿¿ä
Õóãàöàà
1
Íýãäñýí ëàáîðàòîðèéí òàñàã
II ñàð
2
Ñ¿ðüåý/õàëäâàðòûí òàñàã
III ñàð
3
Àìáóëàòîðè òàñàã
IV ñàð
4
Ìýñ çàñàë/ àðèóòãàëûí òàñàã
V
5
Äîòðûí   òàñàã
VI
6
Õ¿¿õäèéí òàñàã
VII
7
Òºðºõ/ ýìýãòýé÷¿¿äèéí òàñàã
VIII
8
Ìýäðýëèéí òàñàã
IX
9
ÓÍÑÝÒàñàã
X
10
ÑÝÝÕÀßÒ-èéí òàñàã
XI
11
ÇÀÀ-í òàñàã
XII

ÝÒÊÌýðãýæèëòýí Æåððèòýé àæèëëàõ òàñãóóäûí õóâààðü
ñàðóóä
òàñãóóä
1
Ìýñ çàñàë
2
ÓÀÍÑÝ
3
Õàëäâàðò.Ñ¿ðüåý
4
Äîòîð
5
Ìýäðýë
6
Õ¿¿õýä
7
Òºðºõ, ýìýãòýé÷¿¿ä
8
Àìðàëòòàé
9
ÕÀßÒÑÝÝ
10
Àìáóëàòîðè
11
Ëàáîðàòîðè
12
ÇÀÀ

ЧАНАРЫН АЛБА
2012.08.08

2012/08/29

Шинээр төгсөж ирсэн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүслээ.


Сувилахуйн арга зүйч сувилахуйн бакалавр - Д.Уранчимэг, ХАЯТ,СЭЭ-ний  ахлах сувилагч , сувилахуйн ахлах зэрэгтэй -Ж.Уранчимэг, Төрөх тасгийн ахлах сувилагч, бакалавр, сувилахуйн ахлах зэрэгтэй -Т.Бурмаа, Хүүхдийн тасгийн ахлах сувилагч, сувилахуйн ахлах зэрэгтэй - Л. Мияасүрэн нар “Шинэ сувилагч “- нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

  •  ХАЯТ –ын тасгийн сувилагчаар  Л.Болдсүх
  •  ХАЯТ-ын  Дуудлага хүлээн авах бага эмчээр – Д.Номин-Эрдэнэ, Ж.Ганцэцэг 
  • Төрөх тасгийн нярайн сувилагчаар - Б.Эрдэнэтуяа,эх баригч бага эмчээр    Р.Чанцалдулам 
  • Хүүхдийн тасгийн сувилагчаар  Б.Цэцэгжаргал 
  • Мэдрэлийн тасгийн сувилагчаар Г.Болорчимэг нар тус тус мэргэжил арга зүйн зөвлөгөө авч мэргэжлийн дадлагын хугацаагаа дуусгаж ажилдаа орлоо.
                      

Гишгэсэн мөрнөөс тань,  авхаалж       -Чадвар гялалзаж байг
Гэрэл  гийсэн харцнаас тань                -Хандлага  харагдаж  байг
Гэгээн оюунлаг ухаан тань                   - Мэдлэг гийгүүлж байг

                                                                         

2012/08/24

Туршлага судлах, танилцах аялал зохион байгууллаа.


Нэгдсэн Эмнэлгийн ҮЭХорооноос Эмнэлгийн ажилтаны өдрийг тохиолдуулан энэ оны 7 сарын 27-с БНХАУ-н Эрээн хот дахь ӨМӨЗО-ны АУИС-н харьяа Эрээн хотын Нэгдсэн Эмнэлэг, Эрээн хоттой танилцах 4 хоногийн аялал зохион байгууллаа.Энэхүү аялалд тасаг бүрээс үйлчилгээний ажилчид, удирдлага болон ҮЭХ-ны тэргүүлэгчид бүхий 21 ажилтан хамрагдав.Аялалын бүрэлдхүүнийг Эрээн хот дахь Монголын консул Саруул хүлээн авч, зуучилсан бөгөөд Эрээн хотын Уламжлалт сэргээн засах эмнэлгийн дарга Цэцэгээ хүлээн авч, эмнэлгээ танилцууллаа.
 Аялалын бүрэлдхүүн Эрээн хотын Нэгдсэн Эмнэлэгт
              Эмчилгээ эрхэлсэн орлогч Р.Дулмаа, Эрээн хотын Нэгдсэн Эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмнэлгийн дарга Цэцэгээ нар.

               Сувилгааны албаны удирдлагууд, мужаан Буянхишиг, Эрээн хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагчийн хамт.


2012/08/14

Эмнэлгийн ажиллагсад баяраа тэмдэглэлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон "Эмнэлгийн ажилчдын баяр"-ын өдрөөр  "Эрүүл, чанартай амьдарцгаая" сэдэвт өдөрлөг хийж, бүх тасаг, албадын ажиллагсад ирц бүрэн, идэвх, оролцоо, зохион байгуулалт сайтай оролцож, сэтгэгдэл өндөр байна.
 

 




Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн. 2012 оны 07 дугаар сар.

Чанарын албанаас 2012 оны 07 дугаар сард хэвтэн эмчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж 81.5%-тай байна.
Тусламж үйлчилгээний хүндрэл, бэрхшээл 6 төрлийн 17 гарсан.
Ажил сайжруулах санал, хүсэлт 22 ирсэн.
Өмнөх сартай харьцуулахад:
  • Сэтгэл ханамж 7.5 % буурсан.
  • Тусламж үйлчилгээний хүндрэл, бэрхшээл 30-р буурсан.
  • Нэр заагдсан гомдол нэг ирсэн.
  • Эм тарианы тасалдал гараагүй.
  • 143 талархал ирсэн, өмнөх сараас 6-р цөөрсөн.
  • ТҮХБ-ийн ихэнх нь дараалал их байсан гэсэн дүн гарлаа.

2012/08/08

Зайн сургалтанд оролцлоо.

 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагт Төв, Дундговь, Сүхбаатар, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар телемедицины төвөөрөө дамжуулан, УКТЭ-ийн нүдний эмч Наранцэцэгийн заасан "Глаукома" сэдэвт сургалтанд оролцлоо.

ЧАНАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ


Ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгааны дүн    
 2012 оны эхний хагас жил
Эхний хагас жилийн судалгаанд 200 эмч, ажиллагсад оролцсон. Судалгаанд хамрагсдын сэтгэл ханамж өндөр 64,5%, сэтгэл дундуур 35,5%-тай гарсан.
Ажиллагсдын сэтгэл хангалуун бус байгаа шалтгаан нь: 
  • Цалин бага  49%, 
  •  Нийгмийн асуудалд анхаардаггүй 49% 
  •  Ажлын ачаалал их 31%, 
  •  Ажил зөв үнэлдэггүй  25,5%, 
  • Өөрийгөө хөгжүүлэх боломжгүй  19%, 
  • Тоног төхөөрөмж хангалтгүй 17,5% гэсэн дүн гарсан байна.
Байгууллагад ямар ямар зөрчил дутагдлууд байдаг талаар судлахад нийт 118 байснаас:
  •  Байгууллагын ариун цэвэр хангалтгүй гэж 26 буюу 13%, 
  •  Цаг баримталдаггүй 36 буюу 18%, 
  •  Ажлын цагийг үр ашиггүй өнгөрөөдөг 18 буюу 9% гэсэн хариултууд өндөр дүнтэй гарсан.
Байгууллагын удирдлагууд сайн ажиллаж байгаа талаар нийт 48 талархал ирсэн. 

Байгууллагын  хэмжээнд үйл ажиллагааг нь сайжруулах тухай 84 санал, хүсэлт ирснээс:
  •  Цайны газартай болох 6, 
  •  Нийгмийн асуудалд анхаарах 5, 
  •  Цалингийн цэсийг танилцуулах, гарын үсэг зуруулах 6, 
  •  Сургалт, хурлын заалтай болох 6, 
  •  Субботникт эмч нар гарддаггүй 4 гэсэн санал хүсэлтүүд 32%-г эзэлж байна.

2012/07/19

СУВИЛАХУЙН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА.


2012 оны 06 дугаар сард сувилахуйн мэргэжлийн  Ахлах зэрэг”-ийн шалгалтанд 10 сувилагч орж,  6 сувилагч зэргээ  амжилттай хамгааллаа. Үүнд: Төрөх тасгийн ахлах сувилагч Т. Бурмаа, ХАЯТ –ын тасгийн сувилагч С. Буянхишиг, Г.Бат-Эрдэнэ, С. Тамирхүү, З. Нарантуяа, Лүн сумын сувилагч  П.Ариунжаргал. 

2012/07/06

ЗАЙН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО.

УКТЭ-ийн Яаралтай тусламж, сургалт, арга зүйн төвийн их эмч Наранпүрэвийн зохион байгуулсан "Төрөл бүрийн комын оношлогоо, эмчилгээ" сэдэвт зайн сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.




2012/07/04

"Хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл" сэдэвт зөвлөмж-үзэсгэлэн" зохион байгууллаа.




         2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүхдийн тасгийн хамт олон "Хүүхдийн нэмэгдэл хоол тэжээл" сэдэвт зөвлөмж-үзэсгэлэн  зохион байгуулав.
              Энэхүү зөвлөмж-үзэсгэлэнд аймгийн ЭМГ, НЭ, өрх сумдын ЭМТөвийн эмч, ажиллагсад, эцэг эхчүүдийн төлөөлөл идэвхтэй оролцож, санал бодлоо солилцож, зөвлөгөө авч, өдөрлөг амжилттай явагдлаа.