2012/09/10

Сонсгол бууралтанд халдварт өвчний нөлөөлөл



Төрсний дараа вирусын болон өвчний улмаас сонсгол буурах нь сонсох мэдрэлийн гаралтай сонсгол бууралтын нилээд хувийг эзэлж байна. Үүнд:
1. Неонаталь халдвар
Төрөхөөс өмнө ба төрөх үед 10% нь халдвар авч байна. Үүнийг эрт оношлохын тулд хүйтний цусны шинжилгээ, эхографийн тусламжтайгаар өндөр хөгжилтэй орнуудад хийж байна.



<!--more--> 
2. Вирусын халдвар
Вирусын халдварын үед цитомегаловирус, гахайн хавдар,  салхийн цэцгийн вирусууд, вариселла застер, эбштейн-барр, аденовирус, рубелла полимиелитын вирусууд нь дотор чихний дунгийн доторх лабиринтын шингэнд нөлөөлж бүтэцийг өөрчилдөг. Ингэснээр өвчтнүүдийн чамархайн ясанд гистопаологи шинжилгээ хийхэд дүнгийн үүдэвч ба суурийн хэсгийн эндолимфэд өөрчлөлт орж сонсох мэдрэлд нөлөөлсөн байдаг.
3. Цитомегаловирусын халдвар
Уг халдвар нь хөгжил буурай оронд элбэг тохиолддог. Өвчтэй эхээс төрөх замаар хүүхдэд шууд халдварлагдана. Иймд эхийг жирэмсэн үед нь эпидемиологийн арга хэмжээг сайн авбал тархалтын багасгаж чадна. Төрөлхийн цитомегаловирусын халдвар нь төрсний дараах цөөхөн долоо хоногт илэрдэг ба зарим үед насан туршдаа халдвар тээгч болдог. Энэ халдварын улмаас үүссэн сонсгол бууралт нь хүүхдэд 30 – 50%-д нь шинж тэмдэгийн, 10 – 15%-д нь шинж тэмдэгийн бус явагддаг. 50%-д нь хоёр талын сонсгол бууралт 50 – 100%-д хүртэл буурч илэрдэг. Иймд вакцинжуулалт, тусгай сургалтыг жирэмсэн эхчүүдэд явуулах нь чухал юм.
4. Төрөлхийн улаан эсэргэнэ
1941 онд Австралид нүдний эмч Грегг анх удаа эсэргэний халдвар нь нүдэнд катаракт, чихэнд сонсгол бууралт болон дүлийрэлт, зүрхэнд үйл ажиллагааны догодол үүсгэдэг гэж тэмдэглэжээ. Улаан эсэргэнийхалдвартай эхээс хүүхэд халдвартай төрөхөөс гадна төрсний дараа хүүхэд халдвар авч өвдөж байна. Улаан эсэргэнэтэй жирэмсэн эхээс төрөлхийн сонсгол муутай болон дүлий, нүдний гажигтай, зүрхний гажигтай, микрофалия, гепатоспленномегалия бага жинтэй дутуу төрөх гэх мэт шинжүүд илэрч байна. Сонсголын аудиограммын бичлэгт улаан эсэргэнээр өвдсөн хүүхдүүдийн 25%-д нь сонсгол прогрессивээр буурсан байдаг.
5. Төрөлхийн токсоплазмоз
Төрөлхийн токсоплазмозын үед өвчтэй эхээс урагт цусаар халдварлагдана. Мөн бохир хоол хүнсээр ч халдвар тархаж болно. Төрөлхийн токсоплазмозын үед 90%-д нь шинж тэмдэг маш бага, лаборатори болон цусны шинжилгээ, эхографиар оношилно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.