2013/10/18

Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл



Чанарын албанаас хийсэн ажлын мэдээлэл
2013 оны 9 сарын 15-с 10 сарын 1ны хугацаанд
1.Сайн саналыг бүртгэх дэвтэр нээж, 10 санал бүртгэсэн.
2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын талаар эмийн хэсэг, эмчилгээний хоолны ажиллагсадтай уулзалт хийв.
3.100 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэв.
4.Бүтээмжийн багийн ахлагч нарын хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгөв.
5.Үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлын  тайлан мэдээг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
6.9 сарын 25 нд аймгийн телевизээр “Гүүр” нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
7.Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж, ЭМГ-т хүргүүлэв.
8.ЭМЯ-с 2012 оны ажлыг дүгнээд өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг гаргаж, хүргүүлэв.
9.Чанарын албаны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж батлуулав.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.