2013/10/03

Төв аймгийн 2013 оны 09-р сарын Хүн амын төрөлт, нас баралтын тухай товч мэдээлэл

2013 оны 09-р сард аймгийн хэмжээнд нийт 124 төрөлт бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрөлт 19, амьд төрсөн хүүхэд мөн 19-өөр өссөн байна. Нийт амьд төрсөн хүүхдийг хүйсийн хувьд авч үзвэл 47.58% эрэгтэй, 52.42% нь эмэгтэй байгаа бол 98.39% нь нэг цагийн дотор хөхөө амлажээ.


1
1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 (АНЭмнэлэг) бүртгэгдсэн нь1000 амьд төрөлтөд 8.06 промиль байна. Эхийн эндэгдэл болон 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй.
            Аймгийн хэмжээнд 9-р сард нийт 31 нас баралт бүртгэгдсэн бөгөөд үүнээс 25.81 хувийг эмнэлгийн нас баралт эзэлж байна.

Эмнэлгийн нас баралт, хоног болоогүй нас баралтын харьцуулсан үзүүлэлт
2
  
Хорт хавдрын нас баралт бүх нас баралтын 25.81 хувийг, осол гэмтлийн нас баралт 9.68 хувийг тус тус эзэлж байна.
3
  
Амбулатори, стационарын тусламж үйлчилгээ
Амбулатори, поликлиникийн кабинетуудаар 19226 үзлэг хийгдсэнээс
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 45.47%
  • Өвчний учир амбулаторид 38.08%
  • Идэвхитэй хяналт 8.11%
  • Гэрийн идэвхитэй 5.37%
  • Гэрийн дуудлгаар 2.96% байна.
Артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 1398 хүн хамрагдсанаас анх 84.26%, давтан 5.79%, хуучин артерийн гипертензи оношлогдсон 9.94% байна. Үзлэгийг үр дүнгээр нь авч үзвэл хэвийн 90.47%, артерийн гипертензи байж болох 7.31%, батлагдсан артерийн гипертензи 2.22% тус тус байна. Чихрийн шижин хэв шинж II эрт илрүүлэг үзлэгт 1310 хүн хамрагдсанаас анх 98.09%, давтан 1.30%, хуучин чихрийн шижин оношлогдсон 0.61% байна. Үзлэгийг үр дүнгээр нь авч үзвэл хэвийн 97.54%, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй 2.07%, батлагдсан чихрийн шижин 0.38% тус тус байна.
Стационарт 1022 хүн эмчлэгдсэн бөгөөд нийт 7990 ор хоног ашигласан байна. Түргэн тусламжын дуудлагаар 1281 хүнд үйлчилсэн бөгөөд үүнээс 27.01 хувь нь алсын дуудлага, 4.53 хувь нь осол, гэмтлийн дуудлага тус тус эзэлж байна.
Халдварт өвчний талаар
2013 оны 08-р сард аймгийн хэмжээнд халдварт өвчний 22 тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүн амд 2.50 байна.
Халдварт өвчний бүтэц (хувиар)
4

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.