2014/07/22

чанарын албаны мэдээлэл

Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 7 сарын 1-с 20 -ны өдрүүдэд хийсэн ажлын мэдээлэл.

1.250 ажилтнаас сэтгэл ханамжийн судалгаа авч, нэгтгэн дүгнэж, дүнг удирдлагад өргөн барив.
2.Үйлчлүүлэгчдийн 6 сарын сэтгэл ханамжийн судалгааг 100 үйлчлүүлэгчээс авч, дүнг нэгтгэн, мэдээллэв.
3.Үйлчлүүлэгчдийн эхний 6 сарын сэтгэл ханамжийн  судалгааны дүнг нэгтгэн, НДГ, ЭМГ-т мэдээллэв.
4.Дотор, Мэдрэл, УСЗЭ-ний тасгуудын чанарын багийн ажилд хяналт хийж, 45 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авав.
5.Ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгаа болон үйлчүүлэгчдийн санал хүсэлтийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган, холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэв.
6:Хариуцсан ажилдаа зүтгэл гарган, үйлчлүүлэгчээс олон талархал хүлээсэн хүүхдийн тасгийн үйлчлэгч Б.Байгалмааг аймгийн телевизийн хүндтэй зочны ярилцлагад оролцуулан , ажлын үр дүнг сурталчилан, урам хайрлав.

Д.Батнасан.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.