2014/12/05

Зуунмод суманд "Залуу аав"-дын чуулга уулзалт боллоо.

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Аймгийн Нэгдсэн Эмнэлэг олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь эх ,хүүхдийн эрүүл мэндэд аавуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Залуу аав"-дын чуулганыг Зуунмод суманд энэ оны 11 сарын 21-нд зохион байгууллаа.

Энэхүү  үйл ажиллагаанд Зуунмод сумын 20 гаруй залуу аав оролцсон бөгөөд сумын засаг дарга, ЭМГ-н мэргэжилтэн Цолмонсүрэн, Эрчүүдийн холбооны тэргүүн Жадамбаа  нар оролцож, үг хэлж, илтгэл тавилаа.
Хөтөлбөрийн дагуу чуулганыг амжилттай зохион байгуулж, оролцогч нарт мэдээлэл, сургалт хийлээ.
Нийгмийн Эрүүл Мэндийн баг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.