2018/06/19

“Хүнээ дээдлэн хөдөлмөрөө хүндэтгэе” аян

  Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас үйлчлэгч нарын ажил үйлчилгээг бусдад таниулан суртачлах, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж иргэдэд цэвэрхэн, таатай орчинд үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний хугацаанд “Хүнээ дээдлэн хөдөлмөрөө хүндэтгэе” аяны удирдамж боловсруулан тасаг, нэгжүүдэд тарааж аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
·         Халдвар хамгаалал болон гар угаах арга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн ажилтны ёс зүй

 
харилцаа хандлага, зөрчилдөөн сэдвүүдээр үйлчлэгч нарт сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 83 үйлчлэгч хамрагдсан.
·         Үйлчлэгч нарын ажлын хувцсыг жигдрүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай материалаар
хангах ажлыг зохион байгуулж тасаг, нэгжүүд үйлчилгээний ажилтнуудын ажлын хувцсыг жигдрүүлсэн.
·         Үйлчлэгч нарын дунд цэвэрлэгээний тэргэнцэрийг гарын доорхи материал ашиглан хийх оновчтой
санааны хөдөлгөөн өрнүүлж 5 тасаг цэвэрлэгээ үйлчилгээний материал, хамгаалах хэрэгсэлээ агуулах тэнгэнцэртэй болсон. Энэхүү үйл ажиллагаанд тасаг нэгжүүд нийт 3,2 сая төгрөгийг зарцуулсан байна.






0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.