2016/05/18

Эмч зөвлөж байна. Б.Буджаргал


Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ.


     Хуянг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь  сайжирч, бие хөнгөрдөг. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг. Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар  сайхан болдог .Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна.

     Хүмүүсийг хараад байхад шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь түр зуурын эмчилгээ юм.  Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй. Өглөө эрт  зарим хүн идэвхтэй хөдөлгөөн хийж, гүйж байдаг. Нэгэнтээ 60, 70 гарсан хойноо хийнэ гэж хүлээлгүй одоо бага наснаас хийж хэвшвэл өөрт хэрэгтэй. Өвгөн, эмгэн гэхээр л алхаж хөдөлж ядсан байх ёсгүй биз дээ.
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО
Элэг өвчлөхөд нүдэнд өөрчлөлт өгнө/нүд шарлана,улайна, судаслаг тодорно/
Бөөр муудахад чихэнд өөрчлөлт өгнө/ сонсгол муудна, чих дүнгэнэ, дуугарна, шуугина/
Уушиг өвчлөхөд хамар битүүрэх, нус гоожих, хамар хатах шинж илэрнэ.
Зүрх өвдөхөд хэл хөхөрнө, улайна, хагарна, өнгөртөнө
Дэлүү өвдөхөд уруул хагарна, хуурайшина, хөхөрнө, яр гарна
      

          Төв АНЭ-ийн Уламжлалт Сэргээн Засах Эмчилгээний Тасгийн  их эмч Б.Буджаргал

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.