2017/11/07

“Бөөр, шээс ялгаруулах замын мэс заслын өвчнүүдийн ялган оношлогоо” сэдэвт сургалт болов.

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаас санаачлан Монголын залуу мэс засалчын холбоо, Төв аймгийн ЭМГ, Төв АНЭ хамтран
Урологийн өвчин буюу бөөр, шээс ялгаруулах замын мэс заслын өвчнүүдийн талаар нэг өдрийн кредиттэй сургалтыг 2017 оны 11 сарын 03- ны өдөр “Солонго” цогцолборт зохион байгууллаа.

Тус сургалтанд аймгийн нийт сумдын эмч сувилагч нар болон өрхийн эмч нар, АНЭ – н эмч нар оролцлоо. Сургалтын үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урологи андрологийн эмч нар ирж сүүлийн үед баримталж буй удирдамж зааврыг танилцуулахаас гадна орчин үеийн эмчилгээний аргын талаар танилцуулж байлаа. Мөн энэ үеэр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт урологийн өвчний анхан шатны шинжилгээ болох давсагны дуран оношлогооны аппарат тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар хөндөгдөж  байлаа.Сургалтанд ирсэн эмч нар маань гарын авлага болон шинэ мэдээллээр дүүрэн буцсан юм.  








0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.