2013/04/29

Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбанаас зохион байгуулсан ажил үйлчилгээ

Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбанаас зохион байгуулсан ажил үйлчилгээ 
                                             /2013 оны 1-р улирал/  

Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг НЭ-н даргын 2013 оны 01-р сарын 22-ны  06 тоот тушаалаар томилон ажиллаж  эрүүл мэндийн салбарт хэрэгжиж  буй хөтөлбөр төслийг хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан  ажиллаж байна.  МУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр 9, стратеги 12, бодлого 6,  хяналтанд авч,     биелэлтийг тооцон ажиллаж хэрэгжилт 84% тай байна. Сургагч багш бэлтгэх сургалтыг 1-р сард зохион байгуулан  НЭ-н 10 тасаг, Бүжинхэн цэцэрлэг, Хүмүүн цогцолбор сургууль , Биндэрьяа ӨЭМТ, цагдаагийн газар , ОБГ, Баруун зуун мод ӨЭМТ зэрэг 6 байгууллагын 19 хүн оролцож сургалтын дагуу  үйл ажиллагаа явуулан эхний 3 сарын байдлаар  460 гаруй иргэдэд сургалт, сурталчилгаа  хийгээд байна.  Нийгмийн эрүүл мэнд , Сувилгаа үйлчилгээний албанаас ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар  эмч нарын хичээлд 85, сувилагч тусгай мэргэжилтний  хичээлд давхардсан тоогоор 170 гаруй ажиллагсад, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтанд  3538 сурталчилгаанд 2858 иргэд үйлчлүүлэгчид хамрагдаад байна.    

2013/04/24

Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, МУ-ын гавьяат эмч, Клиникийн профессор Г.Түмэннастын нэрэмжит гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тасгуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 10 тасгийн 11 баг оролцсоноос тэргүүн байрыг ЗАА-н тасаг, 2-р байрыг Мэдрэл-Уламжлалтын тасаг, 3-р байрыг Амбулатори тасаг тус тус эзэлж цом, медаль хүртлээ.

2013/04/18

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбаны 2013 оны 1-р улиралд хийсэн ажлын илтгэх хуудас

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн НЭМАлбаны  2013 оны 1-р улиралд хийсэн ажлын илтгэх хуудас
 Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг 13 зүйл, ЗГ-н 224 дүгээр тогтоол, ЭМС-н 274 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус батлуулан ажиллаж байна. 
Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг НЭ-н даргын 2013 оны 01-р сарын 22-ны  06 тоот тушаалаар томилон 14 зүйл бүхий төлөвлөгөөг  гарган батлуулан биелэлтийг тооцон ажиллаж  МУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр 12, стратеги 12, бодлого 6,  аймгийн ИТХурлын тогтоол болон тэмдэглэлээр өгсөн үүрэг 3,  Засаг  даргын захирамж 2–г хяналтанд авч,  хяналтын картаар, эмч ажиллагсдад хариуцуулан,   биелэлтийг тооцон ажиллаж хэрэгжилт 84% тай байна.  Сургагч багш бэлтгэх сургалтыг 1-р сард зохион байгуулан  10 тасаг, 6 байгууллагын 19 хүн оролцож үйл ажиллагаа явуулан эхний 2 сарын байдлаар  460 гаруй иргэдэд сургалт, сурталчилгаа  хийсэн. Ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар  эмч нарын хичээлд 85 , ТДМ хичээлд давхардсан тоогоор 170 гаруй ажиллагсад, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтанд  3538 сурталчилгаанд 2858 иргэд үйлчлүүлэгчид хамрагдсан. 

2013/04/01

2013 оны 03 сарын 29нд Дэлхийн эмч нарын өдрийн баярын цэнгүүн болж өнгөрлөө. Энэ жилийн цэнгүүнд сум, өрхийн эмч, ахмад эмч нар оролцсоноороо илүү өргөн хүрээтэй сайхан боллоо.

2013 оны 03 сарын 28-ны Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага сургалтанд Нэгдсэн эмнэлгийн хамт олон амжилттай хамрагдлаа.










2013/03/26

Онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.


Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Төв аймгийн эмч нарын дунд “Судалгаа эрдэм шинжилгээ, онол практикийн бага” хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт 10 орчим илтгэл өрсөлдсөнөөс Аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн их эмч Д.Өлзийбаярын “Амьгүй төрөлтөнд хийсэн судалгаа” тэргүүн байр эзэлж, НЭ-ийн Халдвартын тасгийн их эмч  Ё.Мөнх-Эрдэнэ, Б.Оюунтуяа нарын “Бруцеллоз өвчний тархалт эмнэлзүйн онцлог “ 2-р байр, НЭ-ийн Мэс заслын тасгийн Гавьяат эмч Г.Түмэннаст, их эмч Г.Гантулга,  Ч.Ууганбаяр нарын  “Гэмтлийн өвчний шалтгаан түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судалсан нь” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзэллээ.
2013 оны 03 сарын 26

2013/03/25

Дэлхийн эмч нарын өдөрт

             Гариг дэлхийн ивээлд багтсан ачлалт бурхад
             Ганцхан насны амь даасан итгэлт бурхад
             Сүүн сэтгэлийн үйлс бадарсан энхийн бурхад
             Сүүдэр нь ч сэвтэх учиргүй энэрэлийн бурхад
Та бүхэндээ сая сая сарнай бэлэглэж аз жаргал
эрүүл энхийг хүсье
СУВИЛАХУЙН АЛБА

2013/03/14

Эмч нар сургалтанд хамрагдлаа


2013 оны 03 сарын 13-нд Аймгийн нэгдсэн эмнэлгийн зайн оношлогооны танхимд “Артерын даралт ихсэх өвчин”  сэдвээр сургалт хийж нийт 34 эмч мэргэжилтэн хамрагдлаа.





2013/03/11

Сувилахуйн алба



Сувилагч  мэргэжлээр тэргүүлэх,  ахлах зэрэг хамгаалахаар хүсэлт гаргасан
  •       Сувилагч-9
  •       Лаборантын ахлах зэрэг хамгаалах шалгаруулалтанд орохоор хүсэлт гаргасан- 2 лаборант  
  •       Эх баригч мэргэжлээр ахлах зэрэг хамгаалахаар хүсэлт гаргасан-2 эх баригч нарын материалыг  тус тус бүрдүүлэн хянаж, харьяа  мэргэжлийн нийгэмлэгүүдэд хугацаанд нь  хүргэсэн болно.


ЭМС-ын албан даалгавар 2013.01.04.


2013/02/28

Нарсу багш айлчиллаа

ӨМӨЗО-ны АУИС-ийн багш, доктор, профессор, БНХАУ-ын гавъяат эмч Б. Нарсу 2013оны 02сарын 22нд АНЭ-т хоёр улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу айлчлан ирж, 02сарын 26нд буцлаа. Айлчлалын хугацаанд үйлчлүүлэгчдэд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна.

2013/02/25

Япончууд тусламж үзүүлэв

Төв АНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт Гийенебаре оношоор 29 хоног эмчлэгдэж байгаа өвчтөн В.Буянтуяад японы сайн дурын нийгэмлэгийн гишүүн сувилагч Анзу Кавасе Японы ард түмнээс хандив цуглуулж тусламж үзүүлэв. Буянтуяа нь 2013 оны 1 сарын 30-нд кесерево хагалгаагаар охин төрүүлсэн, биеийн байдал дунд зэрэг. Эхийн биеийн байдал хүнд 4 мөч саажсан амьсгалын булчин саажиж зохиомол амсьгалын аппаратаар амьсгалж байгаа цаашид удаан хугацаанд эмчлэгдэх шаардлагатай. Хөдөлмөрийн чавдараа удаан хугацаанд алдах магадлалтай. Ам бүл 6 нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Японы иргэдийн нэгэн адил монгол ахан дүүс та бүхнийгээ энэ гэр бүлд сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна Дансны дугаар 5721346579

2013/01/28

Зуунмодны цасны баяр болж өнгөрлөө.

2012 оны 01 сарын 19нд Овооны энгэрт Зуунмодны цасны баяр амжилттай болж өнгөрлөө. Цасны баярт Нэгдсэн эмнэлгийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

2013/01/07

Нэгдсэн эмнэлгийн 2012 оны шилдэгүүд тодорлоо

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ оны босгон дээр ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан оны шилдэгүүдээ тодрууллаа. Оны шилдэг зөвлөх эмчээр хүүхдийн тасгийн зөвлөх эмч Ч.Чимэддаваа, оны шилдэг тасгийн эрхлэгчээр мэс заслын тасгийн эрхлэгч Б.Өлзийн-Орших, оны шилдэг их эмчээр амбулатори тасгийн шүдний их эмч Г.Алтанзул, оны шилдэг тусгай мэргэжилтнээр лаборатори тасгийн лаборант А.Саранчимэг, оны шилдэг сувилагчаар төрөх тасгийн сувилагч Б.Эрдэнэчимэг, оны шилдэг ахлах сувилагчаар хүүхдийн тасгийн ахлах сувилагч Л.Мияасүрэн, оны шилдэг ажилтанаар ЗАА тасгийн инженер Ю.Оюунчимэг, оны шилдэг үйлчлэгчээр Ж.Буяндэлгэр, оны шилдэг залуу эмнэлгийн мэргэжилтнээр мэс заслын тасгийн их эмч Г.Гантулга, оны шилдэг албаар Д.Алтанцэцэг даргатай Сувилгаа үйлчилгээний алба, оны шилдэг тасгаар Д.Нансалмаа эрхлэгчтэй Сэхээн эрчимт эмчилгээ-103 тасаг, оны ёс зүйтэй эмчээр мэс заслийн тасгийн их эмч Н.Биханзрагчаа, оны ёс зүйтэй сувилагчаар статистикч бага эмч С.Соёлмаа, оны ёс зүйтэй ажилтнаар нягтлан Б.Батболд нар тус тус шалгарлаа.

Эрүүл мэндийн сайд өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай 2013 оны 01 сарын 02нд шуурхай видео хурал хийв. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон телемедицин суурилуулсан аймгуудын /Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Төв / Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.

2012/12/25

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ц.Оюунчимэг орчин үеийн архивын байгууллага байгуулагдсаны 85 жил, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтны өдрийг тохиолдуулан МУ-ын ЗГ-ын 64-р тогтоолоор батлагдсан ажлын хүрээнд 2012 оны ажил мэргэжлээрээ аймагтаа 2-р байр эзэлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байна.