Сувилахуйн тусламж
үйлчилгээг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн, хүн амын эрүүл мэндийн эрэлт
хэрэгцээнд суурилсан тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан, сувилагч тусгай
мэргэжилтнүүдийн гардан үйдлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион
байгуулагдсан “Ажил мэргэжлийн уралдаан” амжилттай боллоо.
2015/05/18
Тэмцээн-2015
Сувилагч тусгай
мэргэжилтний дунд зохион байгуулдаг спортын 3-н төрөлт тэмцээн амжилттай болж
өнгөрлөө. Нийт 135 сувилагч, тусгай мэргэжилтнээ 8-н баг болгон шинэлэгээр
зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээ –онол практикийн бага хурал
Эрдэм шинжилгээ –онол практикийн
бага хурал 2015.04.21-ны өдөр амжилттай болов
АНЭ-ийн тасаг нэгжүүдээс
нийт 13 илтгэл оролцов.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Цэргийн сувилагч -2015
Гамшиг, Яаралтай
тусламжийн менежмент Үндэсний анхдугаар чуулган 2015.04.17-2015.04.18 Улаанбаатар
хотноо амжилттай зохион байгууллагдлаа.
АНЭ-ийн СЭЭ,
ХАЯТасаг, Хүүхдийн тасаг, Мэс
засал, Амбулатори, Дотрын тасгийн сувилагч мэргэжилтнүүд
оролцлоо.
Олон улсын сувилагчийн өдрийг “Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” сэдвийн дор зохион байгуулах ажлын хүрээнд
Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын санаачлагаар ЭМТөвийн
сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зөвлөн туслах, үйл ажиллагаа-ны удирдамжийн
дагуу Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч нарт ЭМС-ын 450 дугаар
тушаалын хэрэгжилт болон уян зүү тавих арга техникээр сургалт зохион байгууллаа.
2015/05/11
2015 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө.
2015 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг энд дарж харна уу
Ажил албан тушаалын жагсаалт
Ажил албан тушаалын жагсаалт, ажлын байны тодорхойлолтыг батлах тухай материалыг энд дарж харна уу
2015/05/05
Нэгдсэн эмнэлгийн 4 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ.
Нэгдсэн эмнэлгийн 4 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг энд дарж харна уу
2015/04/13
Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Нийгмийн Эрүүл мэндийн баг, ЭМГ-тай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн довтолгоо-21” Дэвжээ тэмцээний тайлан.
2015:03:11
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 тоот
тушаалыг сурталчлах, хэрэгжүүлэх
зорилгоор Нэгдсэн Эмнэлгийн нийт тасаг, хамт олны дунд “Эрүүл мэндийн
довтолгоо-21” Дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
Энэхүү тэмцээнийг Хүмүүн цогцолбор дунд сургуулийн урлагийн
зааланд зохион байгууллаа.
2015/04/10
Чанарын албаны мэдээлэл
/ 2015.04.01-04.10/
1. ЭМСайдын 2014 оны 186, 187 тоот тушаалууд болон мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн, уламжлалт эмчилгээний түгээмэл үйлдлүүдийн стандартын хэрэгжилтэнд хяналт хийж, заавар зөвлөмж өгөв.
2. ЭМСЯ-наас зохион байгуулсан "Магадлан итгэмжлэлд бэлтгэх нь" цахим сургалт болон "Улаан бурхан өвчний өнөөгийн байдал, цаг үеийн асуудал" сэдваар хийсэн цахим уулзалтад оролцов.
3. ЭМэндийн анхан шатны 24 маягтад хяналт хийж, зөрчлийг арилгав.
4. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч нартай ярилцлага хийв.
5. Иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх хуралд оролцов.
2015/04/02
2015/03/13
2015/03/10
Уриалга.
Таны эрүүл мэнд таны гарт байдаг учраас бүгдээрээ амьдралын буруу хэвшлээ өөрчлөх ажлаа өнөөдрөөс эхлүүлцгээе. Айл бүр халуун ам бүлээрээ заавал хэвшүүлэх 21 дадалын тухай ярилцаж нэг нэгээр нь өдөр тутамынхаа амьдралд алхам алхамаар хэрэгжүүлбэл хүн бүрт, айл бүрт эрүүл энхийн ээлтэй хаалга нээгдэх болно.
2015/03/03
2015/02/18
2015/02/12
УСЗЭ-ний тасгийн хамт олон 1-р сард
1.
Монгол
бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай монгол улсын ерөнхийлөгчийн Дугаар 155 зарлигын дагуу өрөөнүүдийг уйгаржин монгол бичгээр бичсэн хаяг хийв.

Subscribe to:
Posts (Atom)


