2012/05/30
Мэдээлэл
Тасаг алба, нэгжүүд болон эмч мэргэжилтнүүд 7 хоног бүрийн баасан гаригт 10-12 цагт СМТА-нд эмч Дашмаад мэдээллүүдээ тогтмол өгч байна уу.
2012/05/24
Эрүүл мэндийн салбарын ажилчдын спортын тэмцээн амжилттай болж манай байгууллага багийн дүнгээр 3-р байранд шалгарлаа.
МУЗГ-ын 2009 оны 05, 2005 оны “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, үндэсний хөтөлбөр 246-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг ахиулах, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Эрүүл мэндийн газраас 2012.04.14-нөөс 2012.05.13-ны өдрүүдэд 26 сумыг Алтанбулаг, Жаргалант, Лүн, Заамар, Эрдэнэ сумдад 5 бүс болгон хувааж, спортын 6 төрлөөр уралдаан тэмцээнийг зохион явуулсан.
5 бүсээс шалгарсан эмч, эмнэлгийн ажилчдын спортын шигшээ багийн тэмцээн 2012.05.19-өөс 2012.05.20-ний өдрүүдэд Зуунмод сумын спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
2012/05/23
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, онцлох арга хэмжээ, зохион байгуулсан ажил, үйл ажиллагаа
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, онцлох арга хэмжээ, зохион байгуулсан ажил, үйл ажиллагаа
2012.05.14-18.
1. “Орчноо ногоожуулъя” аяны хүрээнд 5 дугаар сарын 17-ны өдөр 100 ширхэг чацарганын мод тарив.
2. ЭМГ, НЭ, өрх сумдын эмч нарыг оролцуулсан “Хүүхдийн өвчний цогц менежмент” мэдэлэг сэргээх давтан сургалтыг НЭ-ийн сургагч багш-эмч нар энэ долоо хоногийн 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
3. ДЭМБ, ЭМЯ, Глобаль сан, Австрали улсын Статистикийн хороо, Австралийн Квисландын их сургуулиас хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн тогтолцоо” сэдэвт бүсчилсэн сургалтанд аймгийн ЭМГ-ын дарга Л.Алтанцэцэг, статистикч Мягмарсүрэн, НЭ-ийн СМТАлбаны дарга, чанарын менежер Д,Дашмаа нар 16-17-ны өдрүүдэд оролцоод ирлээ.
4. Заамар сумын Хайлааст багт 16-18-ны өдрүүдэд “ДОХ/БЗДХӨ-ий илрүүлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, сургалт сурталчилгаа”-ны ажлаар НЭ-ийн эмч Га.Мөнхбат ажиллаж байна.
5. ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, хүүхдийн сэхээн эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч А.Оюунчимэгийн аймгийн НЭ-ийн “Зайн оношлогоо/Телемедицин/-ны төв”-өөр дамжуулан заасан “Хүүхдийн тархины дутмагшил” сэдэвт цахим хичээлд 30 их эмч оролцлоо.
6. Төрийн Аудитын газраас 16-18-ны өдрүүдэд НЭ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийгдлээ.
7. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:
2012 оны эхний 5 сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 45 өргөдөл, нэг гомдол ирсэн. Үүнд:
•Ажилд орохыг хүссэн-15
•Ажлаас чөлөө олгохыг хүссэн-8
•Эхийн чөлөө хүссэн-1
•Буцалтгүй тэтгэмж хүссэн-3
•Ажлаас чөлөөлөхийг хүссэн-9
•Цалингийн урьдчилгаа хүссэн-1
•Бусад хүсэлт гаргасан өргөдөл-8
•Эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, ёс зүйн зөрчлийн талаар нэг гомдол ирсэн ба тухайн мэргэжилтэнд байгууллагын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, гомдлыг барагдуулсан.
Өргөдөл, гомдлын 44 буюу 97,7% шийдвэрлэсэн, нэг буюу 0,02 % нь шийдвэрлэх шатандаа байна.
Мэдээг Дулмаа, Анхчимэг, Оюунцэцэг
ЧАНАРЫН АЛБА ХУРАЛДЛАА.
ЧАНАРЫН АЛБА ХУРАЛДЛАА.
Тусламж үйлчилгээний Чанарын алба ээлжит хурлаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд :
1.Чанарын албанаас хийгддэг дотоодын хяналтыг тогмолжуулах, ялангуяа өдөр тутмын, явцын, төлөвлөгөөт хяналтуудыг чанаржуулах
2.Тасаг нэгжүүдийн Чанарын багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх, нягт уялдаатай хамтарч ажиллах
3.Чанар сайжруулах арга, хэрэгслүүдийг оновчтой хэрэглэх /ярилцлага, сэтгэл ханамжийн судалгаа, ижил мэргэжилтний үзлэг, алдбааны сан г.м/
4.Тасаг нэгж бүр дотооддоо чанар сайжруулах сургалтуудыг тогтмол хийх
5.Урамшууллын аргыг оновчтой хэрэглэх
6.Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт нэг бүрийг хянаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх
7.2-р улирлын төлөвлөгөөнд орсон ажлуудыг заалт нэг бүрээр хэрэгжүүлэх.
Нэгдсэн эмнэлгийн Чанарын албыг шинэчлэн байгууллаа.
Нэгдсэн эмнэлгийн Чанарын албыг шинэчлэн байгууллаа.
Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны нэгдүгээр сарын 17-ний өдрийн “Чанарын албаны дүрэм батлах тухай” 06/25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, дотоодын хяналтыг эрчимжүүлэх зорилгоор НЭ-ийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн б/56 тоот тушаал батлагдаж, Чанарын албаны бүрэлдхүүнийг шинэчлэн байгууллаа.
Үүнд:
Чанарын албаны орон тооны гишүүд:
Чанарын албаны дарга Н.Ганцэцэг
Чанарын менежер Д.Дашмаа
Лавлагаа үйлчилгээний ажилтан Д.Батнасан
Орон тооны бус гишүүд:
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Дулмаа
Эмгэг судлаач эмч Гү.Мөнхбат
Тархвар судлаач эмч Б.Батхуяг
Эм зүйч Ч.Очирбат
Сувилгаа, үйлчилгээний албаны дарга Д.Алтанцэцэг
Мэдээллийн мэргэжилтэн Ж.Энхсайхан
Эрүүл мэндийн даатгалын бага эмч Н.Энхтуяа.
Мэдээллийг бичсэн: Д.Дашмаа
2012.05.01
2012/05/18
2012 оны салбарын аварга шалгаруулах 6 төрөлт тэмцээн 06 сарын19-20нд Спорт цогцолборт болно
Энэхүү тэмцээнийг ЭМГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд сумдаас шалгарсан бүсийн аваргууд, ЭМГ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
2012/04/30
БНСУ-ын "Авралын Арми"-ийн төлөөлөгчид Төв аймагт ажиллав.
2012 оны 04 дүгээр сарын 25-нд БНСУ-ын “Авралын Арми”-ийн төлөөлөгчид Төв аймагт зочилж, аймгийн Засаг даргатай уулзлаа. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зүрхний хүнд хэлбэрийн эмгэг, согогтой хүүхдүүдэд үзлэг хийж, 2012 онд БНСУ-д зүрхний хагалгаа хийлгэх 5 хүүхдийг сонголоо. БНСУ-ын “Авралын Арми”-тай манай эмнэлэг 2008 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байна. Энэ байгууллагаас зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдийг үзэж, БНСУ-д хагалгаанд оруулах үйл ажиллагааг явуулж байна. Энэ жил 5 дахь удаагаа энэ арга хэмжээ амжилттай явагдаж байна. 2008-2011 онд 4 жил дараалан нийт 22 хүүхдийг үзэж, БНСУ-руу авч яван, хагалгааг хийн, эмчилгээнд хамруулснаас 19 хүүхэд хагалгаагаа амжилттай хийлгэж бүгд энх тунх өсөж торниж байна. 2 хүүхэд хагалгаа хийлгэх хугацаа нь арай болоогүй учир хугацаагаа хүлээж байна.
2012/04/16
Сувилгааны алба үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Алтан аргамжаа" теле уулзалт амжилттай болж өнгөрлөө
Сувилгааны алба үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ахмад сувилагч нарын "Алтан аргамжаа" теле уулзалт 2012 оны 04 сарын 13-ний өдөр Хүүхдийн төлөө төвийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Уулзалтанд оролцсон ахмадууд үе үеийн сувилагч нар ажиллаж байсан үеийнхээ халуун дурсамж яриа дэлгэн залуу хойч үедээ үнэтэй сургаалиа хайрлсан юм.

“Бидний мэргэжил-Бидний бахархал” сэдэвт байгууллагын үйл ажиллагаа, Халдварт-Сүрьеэгийн тасгийг сурталчлах сарын аян амжилттай болж өнгөрлөө.
Аяны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа:
1.Тасгийн үйл ажиллагаа болон түүхэн үеийн танилцуулагыг 3 хэсэг тус бүр хийж, мөн DVD хуурцагт хувилан баримтжуулан байгууллагын архивын ажилтанд хүлээлгэн өгөв.
2.Тус тасаг нь үйл ажиллагааны болон чанарын самбарыг шинэчлэн мөн тасгийн сайчууд,тэргүүний ажилчдыг алдаршуулах самбарыг сүүлийн үеийн технилогийн аргаар нийт 4 самбар хийлгэж нийт 367000төгрөг зарцуулсан байна.
2012/04/11
2012/04/04
2008-2012 оны төв аймгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчилэлт
Төв аймгийн эрүүл мэндийн салбарт 2008-2012 оны байдлаар нийт 1,48 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж стандарт хангалтын хувь 68 хувиас 82 хувьд хүрсэн.
Тоног төхөөрөмжийн стандарт хангалт /2009-2011 он/
Тоног төхөөрөмжийн стандарт хангалт /2009-2011 он/
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн эмч нарын дунд “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал” зохион байгуулагдлаа
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн эмч нарын дунд жил бүр “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн “Судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал”-д АНЭ болон хөдөө орон нутгийн залуу эмч нар оролцож, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгааны ажлаа танилцуулж, илтгэл тавилаа.
Subscribe to:
Posts (Atom)




