2018/10/16

Ёс зүй харьцаа хандлагыг эрхэмлэн ажиллаарай


            Эмч, эмнэлгийн мэргэжилтний зайлшгүй эзэмших анагаах ухааны боловсрол судлалын харилцааны суурь ур чадварт хандлага, харилцаа, мэргэжлийн үнэ цэнэ, ёс суртахуун, зан суртахуун зэрэг ухагдахуун багтана.          
            Анагаах ухааны ёс зүй нь мэргэжлээ дээдлэх, хүнтэй харилцах ур чадварт суралцах, ёс суртахууны төлөвшилтэй байх,
зан суртахуундаа анхаарах гээд өргөн цар хүрээтэй ойлголт.
            Ёс зүй нь хувь хүний нийгмийн төлөвшил, хүмүүжлийн тухай ухаан, ажил мэргэжилдээ мөрдвөл зохих дэг.
            Ёс зүйн хэм хэмжээ нь хүний үйлдэл, зан байдлыг ямар нэг хэлбэрээр дэмжих ба хориглох үйлдлээр илэрч байдаг зан суртахууны үүрэг, үнэлэмжийн баримжаа юм.
            Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ба үйлчлүүлэгчдийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдүүлэх, ёс зүйн алдаа гаргахаас сэргийлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй.
            Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь харилцааны өндөр соёлтой, бие хүний хооронд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг дагаж мөрддөг байх ёстой.
            Та бүхэн манай цахим хуудсанд хандсанаар ёс зүйн чиглэлээр гарсан эрх зүйн баримт бичиг, ёс зүйн сургалтын хөтөлбөрүүд, мэдээллийн сан, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, эмнэлгийн эрх зүйн хэм хэмжээ, ёс зүйн чиглэлээр гадаад, дотоодод болох хурлын тов, соён гэгээрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудтай танилцах боломжтой.
                Ёс зүй харьцаа хандлагыг эрхэмлэн ажиллаарай.Та бүхэнд ажлын амжилт хүсье.
           

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.