2018/10/10

Ухаалаг хооллолт

Эрүүл амьдрах, урт наслах нь хүн төрөлхтний мөрөөдөл билээ. Энэ хүслээ биелүүлэхэд зөв хооллох соёл чухал ач холбогдолтой. Хүн төрөлхтний хөгжлийн явцад хоол хүнсний нэр төрөл олширч буруу хооллосны улмаас таргалалт, чихрийн шижин, нойр булчирхай, элэг, цөс, ходоод гэдэсний эмгэг өвчлөл
нэмэгдсээр байна.
Хооллох зөв дэглэм тогтоож хэвшүүлэх, нас, биедээ тохирсон амин дэмээр баялаг, уураглаг зүйл, сүү цагаан идээ, төрөл бүрийн ногоо голлосон, өөх тос багатай, жигнэсэн олон нэр төрлийн хоол хийж, хэрэглэж сурах нь зүйтэй. Нэг төрлийн хоолыг олон хоног дараалан хэрэглэхгүй байх нь чухал. Эхний өдөр дан махан бүтээгдэхүүнийг хачирлаж дараа өдөр нь ногоо төрөл бүрийн салат, дараагийн өдөр нь цагаан идээ, тараг, сүү, дараагийн өдөр нь гурилан бүтээгдэхүүн гэх мэтчилэн... Харин мах, сүү цагаан идээг нэг дор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Ер нь өлсөхгүй бол идэхгүй бай гэсэн зарчмыг хэрэгжүүлж сурах нь чухал. Мацаг барихын ач холбогдлыг мэдэрч хааяа мацаг барьдаг. Тогтмол хугацаагаар байнга мацаг барьж сурсан хүмүүс ч олон байдаг. Мацаг барихдаа ёс журмыг нь зөв мөрдөж хэрэгжүүлж чадвал үр дүнг нь биеэрээ мэдрэх болно. 50-аас дээш насны хүмүүс цагаан хоол голлож, төрөл бүрийн ногоо, сүү цагаан идээг түлхүү хэрэглэж мах, өөх, тослог зүйлсийг бага хэрэглэх нь зүйтэй. Өдөрт хоёр литрээс багагүй буцалсан ус тогтмол уух нь биед үүссэн хорт бодиснуудаас бие махбодийг цэвэрлэж эрүүлжихэд чухал ач холбогдолтой.
Хоолны илчлэгийг /калори/ хязгаарласнаар урт наслалтын гени болох 51Г2=1г идэвхижүүлж амьдралын хугацаагаа уртасгаж болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна. Хоносон хоол хэрэглэх нь шархлаа өвчин үүсэх шалтгаан болдог. Мах, хуушуур буузыг хачиртай хэрэглэх, хоол цайгаа их халуунаар нь хэрэглэхгүй байх, яаралгүй аажуу тайван хооллож сурах нь эрүүл мэндэд ихээхэн тустай. Ходоод гэдэс илүү бохирдуулдаг дээд гурил. цагаан будаа, төмс зэргийг харьцангуй бага хэрэглэж сурах нь зүйтэй.
Д.Адоми хүн цусны бүлгээсээ хамааран хэрэглэх хоол хүнс нь ялгаатай байдаг судалгааг хийж зөвлөсөн байдаг. Жишээ нь;
Бүлэг буюу 0/I бүлгийн цустай хүнд үхэр, хонь, загасны мах илүү тохиромжтой бол сүүн болон буудайн хоол хүнсийг шингээхдээ тааруу байдаг,
Бүлэг А/II бүлгийн цустай хүнд өөх тос багатай байгалийн гаралтай хүнс, ногоо, будаа, ургамлын тос илүү тохиромжтой ба мах махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх,
Бүлэг /В=III/ бүлгийн цустай хүнд махан бүтээгдэхүүн илүү тохиромжтой харин үхрийн мах тохиромж муу,
Бүлэг /АВ-1У/ бүлгийн цустай бол гурилан бүтээгдэхүүн төрөл бүрийн ногоо зохимж сайтай байдаг.
Дэлхийн улс орноос өндөр наслалтаараа тэргүүлж байгаа Япон хүмүүсийн “өглөөний хоолоо өөрөө”, "өдрийн хоолыг найз нөхөдтэйгөө”, харин “оройн хоолыг өстөн дайсандаа” гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.